images (42).jpg

Хайрт минь чамдаа 

Хайртай болсоноороо буруугүй шүү

Хайрлан дурлах энхрийлэн жаргах 

Хамаг бүхний учир чамаас эхэлсэн шүү дээ..

Анх би чамд дурлаагүй шүү дээ

Аашны чинь л сайхан намайг урин дуудсан шүү дээ

Аятайхан ааштай бүсгүй байгаа биз дээ

Амтлан жаргаач гэж 

Аашны чинь л сайхан намайг урин дуудсан шүү дээ

Эхлээд би чамд дурлаагүй шүү дээ

Инээмсэглэх нүдний чинь сайхан л намайг далласан шүү дээ

Ийм л хөөрхөн нүдтэй хүүхэн шүү дээ

Ингэхэд чи намайг энхрийлэн хайрлаач гэж

Инээмсэглэх нүдний чинь сайхан л хэлсэн шүү дээ

Ингээд бүхэнд чинь уярч хайртай болтол

Эртхэн шиг хэлчихгүй дээ

"Энүүхэндээ би чинь нөхөртэй шүү дээ "гэж

Энхрий хонгор чи минь татгалзсан үг хэллээ.

Хайрт минь би чамдаа

Хайртай болсоноороо буруугүй шүү......

profile