images (50).jpg

Хилэнцэт хорвоогийн өлөн тоосыг хөдөлгөн

Хиргүй тунгалаг ариухан явах хэцүү еэ....

Хүсэл гээчийн хязгааргүй тэмүүлэлд автчихаад

Хүний үрийг хайрлана гэдэг амаргүй яа...

Наран олонтаа мандлаа олонтаа жаргалаа

Навчис олонтаа уналаа олонтаа ургалаа

Намтарын минь хуудас 25 эргэлээ 

Найз минь чи миний үгийг сонсооч

Нигүүлсэхүй ариун гоо сайханы өмнө 

Нинжин сэтгэл зүрхний хайраа зориуллаа

Нүгэл халтирам ариун тэр хайраа 

Нүүдэлийн шувуу шиг явуулж яасан ч чадахгүй ээ..

Нам гүм хязгааргүй олон үдшээр 

Найз нь чинийхээ тухай зөндөө их бодсоон

Энхрий ялдам уяхан сэтгэлийг чинь 

................ би хичнээн их хүснэ вэ?

profile