Хүмүүс

Янз бүрийн л хүмүүс байх юм. Хүн бүхний ажил үйлс, авьяас билэг, ааш араншин, ааль маяг, ахуй суудал, амьд­ралын зам мөр адилгүй нь амьтан араатнаас ялгарах онцлог нь ч юм уу даа. Гэвч амьтны амьдрал ахуй ямар­ханыг би ямар мал амьтан байж үзсэн биш, хэрхэн мэ­дэх. Яруу найрагч адуу, цэ­вэрлэгч үхэр, дууч ямаа, жин­чин тэмээ, багш хонь байдаг ч юм уу хэн мэдлээ.

Их эр­дэмтэн Дандаа Чинсангуйн /Дэмчигдорж академич/ төр ёсны эрдэнийн тольд өгүүлс­нээр бол зээрийн нам, чонын нам гэж байдаг ба намын дарга ооно нь гур гур дууга­рахдаа энд өвс байна, энд ойрхон, хүн бас чоно байна шүү гэж сануулдаг. Чонын намын дарга уртаар ульж, өлсч байна гэдгээ бусдадаа мэдээлэх, гийнан улих аваас амраг янаг өлөгчнөө урьдаг гэгчлэн байдгийг уха­хуй тэд амьтад ямар ч байсан нам­тай, хэлтэй бололтой. Энэ тухайд уншигч та Дандаа Чинсангуйн номыг дахин нэг сөхөхөд гэмгүй яа даа.

Түмэнбаяр наймаа
Дээхэнтээ сум болгонд нэг нэг Наймаа (цагаач хятад) байсан юм даг уу даа. Манай Баянжаргалан (Төв аймгийн хуу­чин Нялга) суман дээр Цоо­хор гуай буюу Түмэнбаяр Най­маа гэж байв даа. Сур­гуу­лийн дотуур байр­ны тогооч хий­нэ. Ногоо тари­на. Тонгор­гоор үс сайхан авна, шатар даа­манд сүрхий тул сумын дар­га нар, сургуу­лийн багш нар зугаагаа гаргах, хоолыг нь "буу­дах" хоёр ажлаар тэд­ний­хийг хөл дарна. Цоохор гуай наа­наа ааш гэж хайлсан ту­гал­га. Цаанаа бол хэрхэ­нийг хэн мэдлээ. Мао дарга нь ч мэ­дэхгүй байлгүй дээ. Гэрт нь хүү, охин нь болчих­сон ша­хуу  хоёр гур­ван хүү­хэд суу­на. Хэн хэндээ дэмтэй байсан биз. Ер нь бол сайн Наймаа. Өнөөх Гань Дунь Шань Дун­гаас шаахай­гаа чирч ирсэн ч юм уу, эсвэл Гэмингээс бүгж үлд­сэн цэрэг ч юмсан уу, Цоохор гуайн намтар ам гэгч цоожтой тул сэт­гэлийн төмөр ав­дар (сейф)-т да­раастай, түүнд нь түлхүүр байхгүй. Цоо­хор ажил­­тай, олонтой, мөн­гөтэй, хөрөнгө­тэй, сүрхий амьдар­на. Бас хажууханд нь манай ангид сурдаг Даш­ду­лам гэж ганц охинтой, өндөр цагаан гэгч туйлын ядуу Най­маа байв. Харийн хоёр ца­гаач ийм ял­гаатай нь хүн хү­ний хувь заяа хийгээд ажил­саг, ар­чаагүй хоёрын амьдра­лын тод зураг юм даа.

Намайг гуравдугаар ангид ордог жил Төв аймгийн Мөн­гөнморьт сумын гэх Дугар гэгч биерхүү буриад залуу баг­шаар ирэв. Удсан ч үгүй манай сумын шооччуул ар буриадын агсан Дугар цол хайрлаж билээ. Тэрээр юм юмтай. Ш.Сүрэнжавын "Багш" найраглалын баатар шиг эр байв. Майн нэгнээр уртын харайлтын тэмцээн зохиож, шороог нь ухаж, зөөлл

 

Янз бүрийн л хүмүүс байх юм. Хүн бүхний ажил үйлс, авьяас билэг, ааш араншин, ааль маяг, ахуй суудал, амьд­ралын зам мөр адилгүй нь амьтан араатнаас ялгарах онцлог нь ч юм уу даа. Гэвч амьтны амьдрал ахуй ямар­ханыг би ямар мал амьтан байж үзсэн биш, хэрхэн мэ­дэх. Яруу найрагч адуу, цэ­вэрлэгч үхэр, дууч ямаа, жин­чин тэмээ, багш хонь байдаг ч юм уу хэн мэдлээ.

Их эр­дэмтэн Дандаа Чинсангуйн /Дэмчигдорж академич/ төр ёсны эрдэнийн тольд өгүүлс­нээр бол зээрийн нам, чонын нам гэж байдаг ба намын дарга ооно нь гур гур дууга­рахдаа энд өвс байна, энд ойрхон, хүн бас чоно байна шүү гэж сануулдаг. Чонын намын дарга уртаар ульж, өлсч байна гэдгээ бусдадаа мэдээлэх, гийнан улих аваас амраг янаг өлөгчнөө урьдаг гэгчлэн байдгийг уха­хуй тэд амьтад ямар ч байсан нам­тай, хэлтэй бололтой. Энэ тухайд уншигч та Дандаа Чинсангуйн номыг дахин нэг сөхөхөд гэмгүй яа даа.

Түмэнбаяр наймаа
Дээхэнтээ сум болгонд нэг нэг Наймаа (цагаач хятад) байсан юм даг уу даа. Манай Баянжаргалан (Төв аймгийн хуу­чин Нялга) суман дээр Цоо­хор гуай буюу Түмэнбаяр Най­маа гэж байв даа. Сур­гуу­лийн дотуур байр­ны тогооч хий­нэ. Ногоо тари­на. Тонгор­гоор үс сайхан авна, шатар даа­манд сүрхий тул сумын дар­га нар, сургуу­лийн багш нар зугаагаа гаргах, хоолыг нь "буу­дах" хоёр ажлаар тэд­ний­хийг хөл дарна. Цоохор гуай наа­наа ааш гэж хайлсан ту­гал­га. Цаанаа бол хэрхэ­нийг хэн мэдлээ. Мао дарга нь ч мэ­дэхгүй байлгүй дээ. Гэрт нь хүү, охин нь болчих­сон ша­хуу  хоёр гур­ван хүү­хэд суу­на. Хэн хэндээ дэмтэй байсан биз. Ер нь бол сайн Наймаа. Өнөөх Гань Дунь Шань Дун­гаас шаахай­гаа чирч ирсэн ч юм уу, эсвэл Гэмингээс бүгж үлд­сэн цэрэг ч юмсан уу, Цоохор гуайн намтар ам гэгч цоожтой тул сэт­гэлийн төмөр ав­дар (сейф)-т да­раастай, түүнд нь түлхүүр байхгүй. Цоо­хор ажил­­тай, олонтой, мөн­гөтэй, хөрөнгө­тэй, сүрхий амьдар­на. Бас хажууханд нь манай ангид сурдаг Даш­ду­лам гэж ганц охинтой, өндөр цагаан гэгч туйлын ядуу Най­маа байв. Харийн хоёр ца­гаач ийм ял­гаатай нь хүн хү­ний хувь заяа хийгээд ажил­саг, ар­чаагүй хоёрын амьдра­лын тод зураг юм даа.

Намайг гуравдугаар ангид ордог жил Төв аймгийн Мөн­гөнморьт сумын гэх Дугар гэгч биерхүү буриад залуу баг­шаар ирэв. Удсан ч үгүй манай сумын шооччуул ар буриадын агсан Дугар цол хайрлаж билээ. Тэрээр юм юмтай. Ш.Сүрэнжавын "Багш" найраглалын баатар шиг эр байв. Майн нэгнээр уртын харайлтын тэмцээн зохиож, шороог нь ухаж, зөөллөсөн газраас хэтрүүлэн харайж хөлөө гэмтээж ч байв.   Бас концерт найруулж байхдаа дүрсхийн уурлаж, найрал дуучид руу цагаан дун явуул­чихсан нь мууд муна гэгчээр муу Дашдуламыг минь өрөө­сөн нүдийг таглаж, түүнээсээ болж шүүхэд дуудагдаж ч байв. Мань эр бас сайхан зурна. Дугар багш,Чингэс хааны нум сум агсаж, ташаа­гаа тулсан үнэгэн малгайтай босоо зургийг томруулан зурж, /нэг тийм зураг байдаг даа одоо ч/ багш нарын өрөөнд тавив. Хориглоогүйг бодоход манай захирал хий­гээд нам, сумын дарга нар Чингэсийг таньдаггүй байсан байх. Харин Цоохор Наймаа харж шагширснаа танай ма­най хаан ба гэсэн гэж байгаа. Цоохор гуайн сейфний хавхаг завсар гарах гэж буй нь тэр. Харийн нэг муу цагаач хятад тэгж "хуцаж" байхад бид эзэн тэнгэрээ хэрхэн мэдэж байв даа. Гаслах ч багадаж, бүр гийнамаараадаа...

Сосор жүжигчин
Миний залууд Улаанбаа­тарын хамгийн хөл хөдөл­гөөнтэй гудмаар хуучин зах гэгдэх, хойд талаар нь мал­гайчин, будагчин, боовчин, гуталчин, бас морь тахлагч, дугуй завсарчид гэрэл зу­рагчид байрлах, урд талаар нь ууш зуушийн газрууд, баруун өнцөгт нь сиянз гэх Хятадын жүжиг танц, тоглоомын клуб­тэй байв даа. Түүгээр холхих олны дунд хүрэн ягаандуу дээ­лийнхээ энгэрт хөдөлмө­рийн гавьяа­ны, (бичгийн га­вьяаны байж ч мэднэ) одон зүүсэн махлаг бор авгай дуу шуу­тайхан явдагсан. Энэ хүн бол "Мон­голхүү" Монголын анхны уран сайхны кинонд тоглосон ал­дар гавьяат жү­жигчин Со­сор гуай байжээ. Эдүгээ тэр гу­дамж худалдаа­ны буюу урт цагааны гудамж л даа. Нэ­гэнтээ Сосор гуай олон хүн тойрсны дунд дуулж билүү, жүжиглэж ч билүү олны ан­хаарал татаж, сүүл хэрд нь тэр үеийн яриагаар бол цуурч, бас бяцхан агсамнаж байхыг нь харсан юм. Мар­шал өгсөн одонг шил монопо­лоос өгнө, яадгийм авах уу гэж байж билээ. Түүнээс хойш 20-иод жилийн дараа 1976 оны долдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэхийн орчимд таар­сан юм. Наадам тарсны мар­гааш түүгээр мухлагууд ба­раа туруугаа ачиж, архи, пиво элбэг дэлбэг, хүн амьтан хомс тул би англи хэлний багш Авир найзтайгаа Цэнгэлдэх ортол, бусагхан бургасны сүүдэрт хэдэн хүн дуу нь чангарсныг бараадвал мө­нөөх л Сосор гуай Лапатка хэмээх Сундуй бас нэг хар юм гурав аж.Очтол Сосор гуай архи, пиво харамласан уу ерөөс хажигласан уу зайлц­гаа юун новшнууд вэ гэх нь тэр. Би зохиолч хүн байна гэтэл үхсэн хойноо, хэн чамд итгэх юм гэхлээр нь би Зо­хиолчдын эвлэлд элсээд удаа­гүй, бас чиг ажилгүй тул Зохиолчдын эвлэлийн гишүү­ний үнэмлэхээ үргэлж авч байсан тул өнөөхөө сарвай­тал, шувт татан аваад татвар хурааснаа тэмдэглэдэг, го­лынх нь хуудсыг тасдан хая­даг байгаа. Би уурлаж, уцаар­ласан ч үгүй. Би таныг хүн­дэтгэдэг. Та чинь алдарт жүжигчин шүү дээ гэвэл нэг муухан инээмээр аядсанаа за суу суу шартаа л биз гэсхийж зөөлрөв. Бас л хээтэй улаан торгон дээлтэй одонтойгоо л явсан сан. Дээл нь дээр үеийнх лав биш биз. Одон нь мөн байсан. Бид хоёр шил архиа гаргаж, би ганц нэг шүлгийн бадаг мөр унштал Сосор гуай уярч нүдэндээ ну­лимс мэлмэрүүлэн, Богд уул руу харж уртаар санаа алд­са­наа "Цэнхэрлэн хараг­да­на"-ыг хачин гоё дуулж би­лээ. Одоо болтол би "Цэн­хэр­лэн ха­рагдана" -ыг тэгж гоё дуу­­ла­хыг сонсоогүй шиг ээ.  Бү­­дүүв­тэрхэн (аальт) сөөнгө­дүү хоо­­лойтой байсан санаг­дана. Ямархан уйт хувь заяа­ны эр­гүү­лэг тэр сайхан бүс­гүйг ха­ман авч, хуйлан одсон юм бол доо хөөрхий минь. Би одоо болтол Сосор гуайд уруулсан Зохиолчдын эвлэ­лийн 1972 оны 140 тоот бат­ла­хаа хад­гал­саар, хааяа ха­рах­даа Монголын урлагийн ал­тан үеийн сод нэгэн авьяас­­­тан Сосор гуайг дур­сахгүй байж чаддаггүй л юм даа.

Цэсэн Чавганц
Би 1948 онд Нялга    сумын бага сургуульд орсон юм. Намар нь мориор сургууль­даа дав­хиж, өвөл нь ажаа­тайгаа суу­риндана. Чавганц ажаа гэдэг нь үсээ хусуулж, сахил хүрт­сэн таяг тулсан, эрхи зүүсэн, хүрэн ягаан дээлтэй, барзгар нүүртэй, тагжигар хар эмэг.  Эмэг бид хоёр догь сууна. Дөрвөн жан­гийн модон бай­шингийнхаа өмнө дөрвөн ханат олон дав­харлагатай бор гэртээ гурил будаахнаар дулимагдуу гэ­хээс ямар мах аргал, түл­шээр гачигдана гэх биш дээ. Үдэш нь орос бичгээ би дав­таж, эмэг Түвд номоо дүн­гэнүүлнэ. Бид хоёрын хоолны цэс ядаж цөхөх юм­гүй. Хя­рам­цаг, бүхэл мах,  тасалсан гурилтай шөл, хааяа хуушуур гэсгээд гүйцээ. Эмэг харин "далан давхар" гэж өөрөө нэрийддэг гоё гамбир хайрна. Би гамбирын талыг өглөө "хусч" өгөөд үлдсэнийг нь өвөртлөөд сургуульдана. Тэр үед орос хоригдлуудын ма­ши­ны цуваа сумын төвөөр тасрахгүй. Би орос хэлтэй тул тэдэн рүү их гүймтгий. Миний орос хэл хилээв, сахар, вода, дорог, завод, архи, еэс, нят, соль, девушка, пур пур гэс­гээд дуусна л даа. Тэд хааяа тал талх, хагас ёотон, жаахан давс зэргийг худаг, сүүн завод зааж өгсний шанд бас чиг тө­рөлх хэлээр нь "ярьсанд" баярлаад өгнө. Ийнхүү олз олоход эмэг минь их баяр­лана. Энэ номтой хүн болно гэж айлынхаа чавганцад маг­тана. Би аавын хэлдгээр монио (сармагчны зулзага) байв. Нэг удаа Марлангийн Шийтэр гэж 16,17-той олон улир­сэн банди хүүхэнд явья гэ­хээр нь дагаад мөнөөх "хүүх­нийд" очтол самбар хаалгаа янгинатал түгжээд охины нэрээр дуудавч оруул­сангүй. Шийтэр уурлаад хоёул элбэж байгаад хаалгыг нь гаднаас ханын эрсийг хүртэл хунга­раар дарж ор­хиод харьцгаав. Өглөө нь сургуульдаа иртэл хэрэг ман­даж багш нарын өрөөнд дуу­дан Бурам гэгч манай ангийн багш асууж байна.

-Чи яах гэж тэднийд очсон юм.
-Шийтэр хүүхэн яая гээд байсан гэтэл
-Яах гэж яадаг юм. Ин­гэдэг юм уу гээд намайг ёс­той шаагаад унагав. Би орь дуутай амьтан гэртээ ирж эмэгдээ ховловол эмэг авд­раа уудлан, тал еэвэн гаргаж надад өгөөд өөрөө хуучирсан хүрэн хамбан дээлээ гаргаж өмсөөд, эрхиэ авч дэрэн доогуураа нуучихаад, таягаа тулсаар сургууль руу арилж өгөв. Хүүгээ өмөөрч буй нь тэр. Хэрэг ч тэгсгээд намдав. Эмэг очиж, "орос хэлтэй, эрдэмтэй" хүүгээ өмөөрч багш нарыг зад загнасан биз. Уг нь тэр Бурам багш өөрөө эмгийн бага охиныг эргүүлдэг байсан юм чинь түүнийг нь хэлсэн ч байхаа ядахгүй.   

Эмэг минь их урт на­салсан, бүр хожим 1960 хэдэн онд Улаанбаатарт манайд нас элсэн. Тэр л үед соёлын довтолгооны "шавхруу" юм­сан уу, ариун цэврийн үзлэ­гийн хоёр хүүхэн манайд ирлээ. Эмгийг шалгах юм болж асууж байна.

-Таны нэр хэн бэ.
-Цэгмид мэднэ гээд ээж рүү дохив. Ээж тэндээс Цэсэн гэдэг юм аа гэв.
-Та хэдэн настай вэ
-Пунцаг л мэднэ гээд аав руу заав.Лав нэг тоо хэлсэн, би мартжээ.
-Та алчуур, цагаан хэрэг­лэлээ үзүүлнэ үү
-Банзрагчийнд /хүргэн нь / байгаа. Цэенхорлоо авсан л гэж байсан.
Хоёр хүүхэн инээлдэж өхөөрдсөөр гарч билээ. Сайн хүн диваажинд очдог нь үнэн бол томоогүй зэрмэгэр зээгээ алтан судар мэтээ хайрладаг асан миний тагжгар хар эмэг өдийд бурхны оронд, улаан орхимжиндоо түүртэх олон түнжгэр банди нарт "далан давхраа" хайрч өгөн бас өмөөрч яваа биз.

Ардын уран зохиолч П.Бадарчөсөн газраас хэтрүүлэн харайж хөлөө гэмтээж ч байв.   Бас концерт найруулж байхдаа дүрсхийн уурлаж, найрал дуучид руу цагаан дун явуул­чихсан нь мууд муна гэгчээр муу Дашдуламыг минь өрөө­сөн нүдийг таглаж, түүнээсээ болж шүүхэд дуудагдаж ч байв. Мань эр бас сайхан зурна. Дугар багш,Чингэс хааны нум сум агсаж, ташаа­гаа тулсан үнэгэн малгайтай босоо зургийг томруулан зурж, /нэг тийм зураг байдаг даа одоо ч/ багш нарын өрөөнд тавив. Хориглоогүйг бодоход манай захирал хий­гээд нам, сумын дарга нар Чингэсийг таньдаггүй байсан байх. Харин Цоохор Наймаа харж шагширснаа танай ма­най хаан ба гэсэн гэж байгаа. Цоохор гуайн сейфний хавхаг завсар гарах гэж буй нь тэр. Харийн нэг муу цагаач хятад тэгж "хуцаж" байхад бид эзэн тэнгэрээ хэрхэн мэдэж байв даа. Гаслах ч багадаж, бүр гийнамаараадаа...

Сосор жүжигчин
Миний залууд Улаанбаа­тарын хамгийн хөл хөдөл­гөөнтэй гудмаар хуучин зах гэгдэх, хойд талаар нь мал­гайчин, будагчин, боовчин, гуталчин, бас морь тахлагч, дугуй завсарчид гэрэл зу­рагчид байрлах, урд талаар нь ууш зуушийн газрууд, баруун өнцөгт нь сиянз гэх Хятадын жүжиг танц, тоглоомын клуб­тэй байв даа. Түүгээр холхих олны дунд хүрэн ягаандуу дээ­лийнхээ энгэрт хөдөлмө­рийн гавьяа­ны, (бичгийн га­вьяаны байж ч мэднэ) одон зүүсэн махлаг бор авгай дуу шуу­тайхан явдагсан. Энэ хүн бол "Мон­голхүү" Монголын анхны уран сайхны кинонд тоглосон ал­дар гавьяат жү­жигчин Со­сор гуай байжээ. Эдүгээ тэр гу­дамж худалдаа­ны буюу урт цагааны гудамж л даа. Нэ­гэнтээ Сосор гуай олон хүн тойрсны дунд дуулж билүү, жүжиглэж ч билүү олны ан­хаарал татаж, сүүл хэрд нь тэр үеийн яриагаар бол цуурч, бас бяцхан агсамнаж байхыг нь харсан юм. Мар­шал өгсөн одонг шил монопо­лоос өгнө, яадгийм авах уу гэж байж билээ. Түүнээс хойш 20-иод жилийн дараа 1976 оны долдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэхийн орчимд таар­сан юм. Наадам тарсны мар­гааш түүгээр мухлагууд ба­раа туруугаа ачиж, архи, пиво элбэг дэлбэг, хүн амьтан хомс тул би англи хэлний багш Авир найзтайгаа Цэнгэлдэх ортол, бусагхан бургасны сүүдэрт хэдэн хүн дуу нь чангарсныг бараадвал мө­нөөх л Сосор гуай Лапатка хэмээх Сундуй бас нэг хар юм гурав аж.Очтол Сосор гуай архи, пиво харамласан уу ерөөс хажигласан уу зайлц­гаа юун новшнууд вэ гэх нь тэр. Би зохиолч хүн байна гэтэл үхсэн хойноо, хэн чамд итгэх юм гэхлээр нь би Зо­хиолчдын эвлэлд элсээд удаа­гүй, бас чиг ажилгүй тул Зохиолчдын эвлэлийн гишүү­ний үнэмлэхээ үргэлж авч байсан тул өнөөхөө сарвай­тал, шувт татан аваад татвар хурааснаа тэмдэглэдэг, го­лынх нь хуудсыг тасдан хая­даг байгаа. Би уурлаж, уцаар­ласан ч үгүй. Би таныг хүн­дэтгэдэг. Та чинь алдарт жүжигчин шүү дээ гэвэл нэг муухан инээмээр аядсанаа за суу суу шартаа л биз гэсхийж зөөлрөв. Бас л хээтэй улаан торгон дээлтэй одонтойгоо л явсан сан. Дээл нь дээр үеийнх лав биш биз. Одон нь мөн байсан. Бид хоёр шил архиа гаргаж, би ганц нэг шүлгийн бадаг мөр унштал Сосор гуай уярч нүдэндээ ну­лимс мэлмэрүүлэн, Богд уул руу харж уртаар санаа алд­са­наа "Цэнхэрлэн хараг­да­на"-ыг хачин гоё дуулж би­лээ. Одоо болтол би "Цэн­хэр­лэн ха­рагдана" -ыг тэгж гоё дуу­­ла­хыг сонсоогүй шиг ээ.  Бү­­дүүв­тэрхэн (аальт) сөөнгө­дүү хоо­­лойтой байсан санаг­дана. Ямархан уйт хувь заяа­ны эр­гүү­лэг тэр сайхан бүс­гүйг ха­ман авч, хуйлан одсон юм бол доо хөөрхий минь. Би одоо болтол Сосор гуайд уруулсан Зохиолчдын эвлэ­лийн 1972 оны 140 тоот бат­ла­хаа хад­гал­саар, хааяа ха­рах­даа Монголын урлагийн ал­тан үеийн сод нэгэн авьяас­­­тан Сосор гуайг дур­сахгүй байж чаддаггүй л юм даа.

Цэсэн Чавганц
Би 1948 онд Нялга    сумын бага сургуульд орсон юм. Намар нь мориор сургууль­даа дав­хиж, өвөл нь ажаа­тайгаа суу­риндана. Чавганц ажаа гэдэг нь үсээ хусуулж, сахил хүрт­сэн таяг тулсан, эрхи зүүсэн, хүрэн ягаан дээлтэй, барзгар нүүртэй, тагжигар хар эмэг.  Эмэг бид хоёр догь сууна. Дөрвөн жан­гийн модон бай­шингийнхаа өмнө дөрвөн ханат олон дав­харлагатай бор гэртээ гурил будаахнаар дулимагдуу гэ­хээс ямар мах аргал, түл­шээр гачигдана гэх биш дээ. Үдэш нь орос бичгээ би дав­таж, эмэг Түвд номоо дүн­гэнүүлнэ. Бид хоёрын хоолны цэс ядаж цөхөх юм­гүй. Хя­рам­цаг, бүхэл мах,  тасалсан гурилтай шөл, хааяа хуушуур гэсгээд гүйцээ. Эмэг харин "далан давхар" гэж өөрөө нэрийддэг гоё гамбир хайрна. Би гамбирын талыг өглөө "хусч" өгөөд үлдсэнийг нь өвөртлөөд сургуульдана. Тэр үед орос хоригдлуудын ма­ши­ны цуваа сумын төвөөр тасрахгүй. Би орос хэлтэй тул тэдэн рүү их гүймтгий. Миний орос хэл хилээв, сахар, вода, дорог, завод, архи, еэс, нят, соль, девушка, пур пур гэс­гээд дуусна л даа. Тэд хааяа тал талх, хагас ёотон, жаахан давс зэргийг худаг, сүүн завод зааж өгсний шанд бас чиг тө­рөлх хэлээр нь "ярьсанд" баярлаад өгнө. Ийнхүү олз олоход эмэг минь их баяр­лана. Энэ номтой хүн болно гэж айлынхаа чавганцад маг­тана. Би аавын хэлдгээр монио (сармагчны зулзага) байв. Нэг удаа Марлангийн Шийтэр гэж 16,17-той олон улир­сэн банди хүүхэнд явья гэ­хээр нь дагаад мөнөөх "хүүх­нийд" очтол самбар хаалгаа янгинатал түгжээд охины нэрээр дуудавч оруул­сангүй. Шийтэр уурлаад хоёул элбэж байгаад хаалгыг нь гаднаас ханын эрсийг хүртэл хунга­раар дарж ор­хиод харьцгаав. Өглөө нь сургуульдаа иртэл хэрэг ман­даж багш нарын өрөөнд дуу­дан Бурам гэгч манай ангийн багш асууж байна.

-Чи яах гэж тэднийд очсон юм.
-Шийтэр хүүхэн яая гээд байсан гэтэл
-Яах гэж яадаг юм. Ин­гэдэг юм уу гээд намайг ёс­той шаагаад унагав. Би орь дуутай амьтан гэртээ ирж эмэгдээ ховловол эмэг авд­раа уудлан, тал еэвэн гаргаж надад өгөөд өөрөө хуучирсан хүрэн хамбан дээлээ гаргаж өмсөөд, эрхиэ авч дэрэн доогуураа нуучихаад, таягаа тулсаар сургууль руу арилж өгөв. Хүүгээ өмөөрч буй нь тэр. Хэрэг ч тэгсгээд намдав. Эмэг очиж, "орос хэлтэй, эрдэмтэй" хүүгээ өмөөрч багш нарыг зад загнасан биз. Уг нь тэр Бурам багш өөрөө эмгийн бага охиныг эргүүлдэг байсан юм чинь түүнийг нь хэлсэн ч байхаа ядахгүй.   

Эмэг минь их урт на­салсан, бүр хожим 1960 хэдэн онд Улаанбаатарт манайд нас элсэн. Тэр л үед соёлын довтолгооны "шавхруу" юм­сан уу, ариун цэврийн үзлэ­гийн хоёр хүүхэн манайд ирлээ. Эмгийг шалгах юм болж асууж байна.

-Таны нэр хэн бэ.
-Цэгмид мэднэ гээд ээж рүү дохив. Ээж тэндээс Цэсэн гэдэг юм аа гэв.
-Та хэдэн настай вэ
-Пунцаг л мэднэ гээд аав руу заав.Лав нэг тоо хэлсэн, би мартжээ.
-Та алчуур, цагаан хэрэг­лэлээ үзүүлнэ үү
-Банзрагчийнд /хүргэн нь / байгаа. Цэенхорлоо авсан л гэж байсан.
Хоёр хүүхэн инээлдэж өхөөрдсөөр гарч билээ. Сайн хүн диваажинд очдог нь үнэн бол томоогүй зэрмэгэр зээгээ алтан судар мэтээ хайрладаг асан миний тагжгар хар эмэг өдийд бурхны оронд, улаан орхимжиндоо түүртэх олон түнжгэр банди нарт "далан давхраа" хайрч өгөн бас өмөөрч яваа биз.

Ардын уран зохиолч П.Бадарч

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn