ээжээ хүү нь их зүйл ойлголоо

энгэрийг тань түшээгүй өдрүүд ийм хүйтэнийг

эрхлэн байсан нас ийм богиныг

урсан өнгөрсөн цаг хугацаа ийм хурданыг

уйлан суухад нулимс ийм гашууныг

алсад нисэн одсон хайр ийм үнэтэйг

аргадан зэмлэсэн үг ийм үнэнийг

амьдрал гэдэг ийм хатууг

аав ингэж ганцаардахыг хараад

ээжээ хүү нь их зүйл ойлголоо

алаг үртэй болоод таньд тэврүүлсэнгүй

амраг ханиа сонгоод таньд үнсүүлсэнгүй

айл шиг айл болчихоод таныгаа цайлсангүй

ачийг тань дуслын төдий хариулсангүй


цувран ирсэн шувууд сэтгэлийг минь сэргээсэнгүй

цутган орсон бороо нулимсыг минь гүй цсэнгүй

өндийн ургасан цэцэгс гунигыг минь нимгэлэхгүй нь

өөр хэн ч таныг минь орлосонгүй

ижий минь та

7 бурханы нэгэнд од болон шингэчихээд

доголон нулимстай нүдээр ханж л байгаа байхдаа

дорны намуун үдэш саран болон гэрэлтээд

дотно халуун сэтгэлээр хайрлаж л байгаа байхдаа

9e58e722b6c619bcab558be8ea771d7f.jpg

profile