Зүгээрл чамтай ярилцахад
Зүрх цохилоод дотроол догдлох юм
Зөнгөөрөө би чамайгаа мэдрэхийг хүснэм
Зөөлөн аалинд чинь уусан шингэхийг хүснэм

 

Аядуу намуухан хоолой чинь
Аргадан намайгаа тайтгаруулах адил
Аргагүйл миний сэтгэлийн сонорыг минь мялаах юмдаа
Амрагийн дуугаа чамтайгаа л дуулам энэ хорвоо

 

Яагаад ч юм хүлээн догдлох юм
Янагын үлгэр чамтайгаа л яримаар ч юм шигээ
Юунд би ингэтлээ их тэмүүлнэ вэ
Юуны төлөө би ингэтлээ амьдарна вэ

 

Үйл ланчигаа эдлэх нь үнэнээс хойш
Үхэтлээ амьд байхаас хойш
Үзэсгэлэн гоог би магтах л болно
Үрэгддэг элдэг орчлон хойно үйлийн төгсгөл байх л болно

 

Сайхан царай үзэмж төгөлдөр
Салахын аргагүй дур булаам
Сархад адил согтоом үзэсгэлэнд
Сатаарахгүй байхын аргагүйээ.

..........