80д оны үеийнхэнд зориулав

ид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнх нь, Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цээхийн 100 гийн ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуулагч, чат өрөөний анхдагчид.
Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, Хятад 60 тоглоомны Танк, Contra, Super Mario тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale, Гэртээ ганцаараа үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аялж, түнээлийн уруу чаргаар гулгаж, гүтэг матак, баавгайн чихдэж, гар утасгүйгээр амьдарч, Топ Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, Ipаd-2, Facebook, Twitter, biznetwork, iPhone 4S, PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхлдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд!