Бавуугийн ЛХАГВАСVРЭН Ардын уран зохиолч, Тєрийн шагналт, Соёлын гавьяат зvтгэлтэн, яруунайрагч


Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сvvдэрт хярахад сэрvvхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн vнэр
Сэнгэнэх нь даан ч сайхан
Над шиг гоё хvнгvй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ гэсэн шуугиан
Наадмын хєндий дvvрсэнсэн
Тоссон ирсэн хоёр тоос
Бичигтийн хєндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсансан
Хошуу сvvл даран
Хоорондоо их ойрхон
Барианы газар
Бараа саахалтын хэртэй
Бэлчээрт хvрсэн нь л тvрvvлнэ гэсэн аархал
Эмээл бvхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сvг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
Хєтєлгєє гvvтэй євгєн уяач хажууд байсныг
Хєєрч догдлохдоо би хараагvй байж
Зєв талын дєрєєн сэнж ханхийлгэн
Жингэнэтэл vvрсэн хєтєлгєє гvv нь тэлvvлэв
Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сvvл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэв гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав
Хєлсийг нь хусахын зав єгєлгvй
Хєхєє хехєх гэж эх рvvгээ шунгав
Эхийнхээ дууг сонссон
Исгэл даага сум юм билээ
Ингэдэг гэдгийг нь мэддэг
Хашир уяач нум юм билээ
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээн vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам