Би  ингэхэд   хэн   юм  бэ?

Битүүхэндээ   хэлэхэд   мэдэхгүй   байна
Бурхан   багшийн   зурсан  төөргөөр
Буцах   эрхгүй   амьдраад   дуусах
Богино   жолоотой   бүсгүй   заяа   юм  уу

          Харуусаж   сууна аа   би

Хартай   хортой   нэгний   харцан  дор  бөмбөгнөж
Хормын  төдий  жаргалд  нь ч   ивээс  болж  гишгэгдсэн
Харамсмаар   энэ  амьдралдаа  сэтгэл  минь   сэмэрсэн
Хөөрхийлөлтэй   өрөвдөм  хорин  хэдэн  нас  минь

           Гуниглан   байна  би

Дэндүү   хатуурхах  хорвоогийн   тавиланг   дагаж
Дэрвүүлж   өсгөсөн   үрсээ   алсаас  санаж  гуниглаад
Дэврүүн  хайрын   амтанд   хөлчүүрхэж   гансарсан
Бодол   тэлж   сэтгэл  минь   ариуссан  гучин  хэдэн  нас  минь

              Мөрөөдөж  сууна  би

Хүсэн  тэмүүлэх  амьдралдаа  хүрч  нэг  жаргахсан
Хонгор  үрсийнхээ  ухаажихыг  үзэж   нэг  баясахсан
Хатан  буурал  ээжийнхээ  налайж  суухыг  харж  нэг  тайтгарахсан
Хайрын  заяанд   ээнэгшиж  ханийн  энгэрт  эрхэлж  нэг   амьдрахсан