Тагтаа үргээн чулуу шидээд инээх
Таван настай дэггүй жаахан хүү минь
Өвдсөн шувуу тэнгэр зүглэн нисэхэд
Өөрөө араас нь дагаж уйлах үр минь
Үргэн нисээд алсалж одолгүй явгалах
Өөриймсөг зантай номхон хөх шувуу минь
Будаа цацан хүлээх миний хүүгийн дэргэд
Буцан ирээд тойрох элгэмсүү хөх шувуу минь
Гэнэн гэж өхөөрдөөд хүүг минь уучилдаг болохоор
Гэлэн шувууны зүрх миний зүрхтэй ижил ээ
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар