Суусар мөнгөн салхийг дагаж хийсээд байхаар нь

Сул хархан гэзгээ шууж явдаг болсон

Сульдаа хүрэн зүрхээ дагуулж тэнээд байхаар нь

Суль хөнгөн сэтгэлээ хорьж  явдаг болсон

Эрвээхэй цэнхэр зангианд атаархаж хоноод байхаар нь

Эрх гэнэн аашаа өрөвдөж суудаг болсон

Эхийн сүүний үнэрээр сар шургаад байхаар нь

Энгэрийн гурван товчоо бүтэн товчилдог болсон

Үрэл бурмын амтыг голж муулаад байхаар нь

Үлэмж цатгалан хүслээ тоож анзаархаа болисон

Үрдээ яарсан алхаанд цэцэг шархлаад байхаар нь

Үйлийн цагаан тоосоо эргэж харахаа болисон.

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар