"Нулимс гэдэг хачин юм шүү
Хэдхэн үгэнд гомдож урсана
Хээгүй занд гуниж урсана
Хэрсүү нэгэнд хорсож урсана
Хэн нэгнийг санаж урсана
Нулимс гэдэг хачин юм шүү
Баяр хөөрөнд багтаж урсана
Багтам амжилтанд омогшиж урсана
Багахан тусанд талархаж урсана
Бусдын жаргалд тайтгарч урсана
Нулимс тэгэхээр өөрөө нүдэнд харагдах сэтгэлийн толь
Нулимс харин тэгэхлээр амьдралд тохиох жаргал зовлонгийн холбоос
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог