Бичлэгийн тоо 5,522
HUVI DUTSAN DURLALAAR OVDOJ
HUURIIN CHAVHDAS HOG ORJ
HUVTSSAN DOTOROO SHATAJ YVAHAD MINI
CHI NAMAIG TOOGOOGUI
TEGEHED CHI HOLIIN HOLD
GALIIN HOR SHIG L BAISAN
ZUSERSEN BOROO SHIG
ON JILUUDIIN URSGALD
ZUUDEE CHAMAAR L URGELJLUULJ
ENEHEN NASNIIHAA AMTTAI ZOVLONGIIN
TEN HAGASIIG CH GEEJ CHADAAGUI YVNA
SURAG OTSON GEGEEN ZUUDEND MINI
SURAGCH BEHNII ONGOOR SHI IRDEG
BUTEEGUI JARGALAAR ALGA SHAVHUURDAJ SHOGLLOOD
BURTEN BURTEN GESEER UUREER CHI YVDAG
ZALGAJ BODSOOR BI NARTAI HUTGALDAN
ZAMBUULINGIIN TOOS TSETSGEND BODLOO UNAGADAG
ZUUDNII TOGSGOL UNENTEI INGEJ AILSAJ
ZON SOVINGIIN ZANGILAA BOLON HOVORDOG
MARTAAGUI L YUNA DAA CHAMAIGAA GEJ
MARALIIN GURVAN GYLAANAAR HELUULIE
SANAJ L YUNA DAA CHAMAIGAA GEJ
SARNII TSAAGUUR NUUSEN UULS
SAIVAR TSAGAAN SALHIAR HELUULIE
Чамдаа хайртай
Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи холын холд
Галын хор шиг байсан
Зүсэрсэн бороо шиг
Он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Энэхэн насныхаа амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй явна
Сураг отсон гэгээн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдаж шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэнд бодлоо унагадаг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсаж
Зөн совингийн зангилаа болон хөвөрдөг
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Санаж л явна даа чамайгаа гэж
Сарны цаагуур нүүсэн уулс
Сайвар цагаан салхиар хэлүүлье