Дөрвөн хэврэг аль вэ хэмээвээс

Эгнэгт батгүйн тул энэ бие нас хэврэг

Үүрд үл ханилахын тул амраг садан бүхэн хэврэг

Элдвээр солилцон ирэх болзошгүйн тул жаргал зовлон хэврэг

Эцэст барагдахын тул хураасан бүхэн хэврэг.

Дөрвөн буй аль вэ хэмээвээс

Хэн дор эрдэм буй болвоос түүн дор тус буй

Хэн дор эе буй болвоос түүн дор нөхөр буй

Хэн дор эд буй бөгөөс түүн дор харам буй

Хэн дор эрх буй бөгөөс түүн дор хилэнц буй.

Дөрвөн сайн аль вэ хэмээвээс

Охь дээд номын ёсоор явагчдын үйл сайн

Осол муу явдлыг тэвчигчдийн зориг сайн

Олны тусыг бодогч мэргэдийн санаа сайн

Онц бусдын үйлийг бүтээгчдийн чадал сайн.