Үүлэн цагаан сэтгэлээр чамд би дурлаж

Өөрөө би хаачхаа мэдэхгүй хөвж явахад

Өнчин хоцрохоо мэдэхгүй чамд л дасаж

Үүр хаяартал чамтай хамт болздог байсан

Даарч хоносон шөнө чамайг зүүдлээгүйгээ мэдэж

Дасаж хайрласан сэтгэлдээ өөрийгөө манцуйлаад

Дарвуулгүй завиар их амьдралыг гатлахаар

Даанч их хол явж дээ би

Одоо би бөх гэгчийн нойрноосоо сэрж

Орчлонд үлгэр шиг амьдрал зохиохоор

Тэртээд өнгөрсөн он жилүүдийг эргэн дурсахгүй

Тийм хол явж чаднаа чамд амлая

Зүрхийг минь шархлуулах дурлал битгий байгаасай

Зүүдийг минь эзгүйрүүлсэн хайр битгий байгаасай

Хагацаж салах учрал битгий байгаасай

Харамсал төрүүлэх сэтгэл битгий байгаасай

Чамтай учирсан минь зүүд битгий байгаасай

Чамаар хайрлуулсан минь хуурамч битгий байгаасай

Чин сэтгэлийн хайр нь байгаасай

Чимээгүй шөнийн инээд нь байгаасай

profile