Алсад суугаа охин чинь ээжийгээ дандаа санах юм
Амт нь нэг л ондоо боорцогоо хааяа санах юм
Ажлын цагийн уртад залгаж амжаагүй байхад минь
Араасаа нэхэлтэй өдрүүд харваж одсон байх юм
Өөрийгөө өсгүүлчихээд ачлалгүй үрээ бас өсгүүлж
Өртөи юм шиг зүтгүүлчихээд өрөвдөж суугаадаа ичих юм
Алдаа ихтэй намайгаа аашилж зэмлэж сургахад тань
Албатай юм шиг уйлж анзаараггүй явсандаа ичих юм
Орой үдшийн цагаар ээжийгээ дандаа санах юм
Онож алдсан амьдралаа уудалж хааяа бодох юм
Зүдэргээт ажлын хүндэд зүүдэлж амжилгүй унтаж
Зүрх түгшээсэн   сэрүүлэг өглөөний ажилд дуудах юм

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар