Салхи надад сайхан бүсгүй шиг санагдана

    Цэцгийн тоос аргадаж сэмхэн сэвэлзэх салхин

    Цэмцгэр гоо явдалтай уяхан дагина шиг санагдана

    Цээжний нандин хүслээ өөрөөсөө ч нууж шивнэх

    Цэвэр ичимтгий Монгол бүсгүй шиг санагдана

               Аадрын цэнхэр уулсаар даллан тоглох салхи

               Амрагийн дуу аялах турьхан бүсгүй шиг санагдана

               Аргагүй хайрын дуундаа нулимс унаган бүжиглэх

               Алтан сари өмссөн Энэтхэг бүсгүй шиг санагдана

    Нарны илч буцах намар оройн салхи  нь

    Насан багадаа хайрласан нутгийн эгч  шиг санагдана

    Нууцхан хайрын харцаар нүглээс нуун аргамжсан ч

    Нуурын шувууд буцахад дагаад одсон нь санагдана

 

 

 

                       СӨҮЛ       ЭНКЕЛ