Мордож буй улаан дээлтэй євгєн Монголын их амар амгалан Морины хєлєєс чєдєр уйдаж Шєнийн талд гуних Монголын их амар амгалан Модон тэрэгний хєх дугуй Шинэ євсний солонго гишгэх Монголын их амар амгалан Молор саран Монголын их амар амгалан Єндєр цагаан vvлс Монголын их амар амгалан Гэсэр жангарын шарласан хуудас Монголын их амар амгалан Гол мєрєн урсах Монголын их амар амгалан Гоолингоо Монголын их амар амгалан Эрдэнийн сормуусаа униарт дvрж Адуу унтах Монголын их амар амгалан Эр хvн ятгатай дуулах Монголын их амар амгалан Алтай хангай Монголын их амар амгалан Арван тавны саран Монголын их амар амгалан Гучин гурван говь Монголын их амар амгалан Гучин гуравтай харцуул Монголын их амар амгалан Ганга агийн торгон суунаг Монголын их амар амгалан Ганган харцтай бvсгvйчvvд Монголын их амар амгалан Жаргаж гуних Монголын их амар амгалан Зангирсан нулимс дотогшоо урсах Монголын их амар амгалан Хєх хєх аргалын дєл Монголын их амар амгалан Хєсєг нvvдэл Монголын их амар амгалан Тооноор туссан наран дотор Хvv мєлхєх Монголын их амар амгалан Тогоонтємєр хаан Монголын их амар амгалан Амар болоочийг ачсан Цагаан тэмээ Монголын их амар амгалан Анирхан талын бvvвэй Монголын их амар амгалан Буурин дээр нялх ногоо цухуйх Монголын их амар амгалан Бурханы мэлмий Монголын их амар амгалан Богд шиг миний залбирсан Наран, саран Тэнгэрийн их амар амгалан Болор биеийг минь нууцлах Газар шороо Дорнын их амар амгалан Ижийгээр минь бvvвэй аялуулж Эцгээр минь vнэг эсгvvлсэн Дэрлээд нойрсох Миний хатан євєр Монголын их амар амгалан Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх Миний хаан vр Монголын их амар амгалан. Ц.БАВУУДОРЖ