Та надад дурлаагүй чинь аз

Танд би дурлаагүй минь аз.

Хатан хүнд бөмбөрцгөн дээгүүр

Хамтдаа алхахгүй минь аз.

Үгээ цэнэхгүй чөлөөтэй шулганаж

Үргэлж инээдтэй байх минь бас аз.

Ханцуй шүргэхийн төдийд

Хацар улайж тэвдэхгүй минь аз.

Өөрийн минь хажууд зоволтгүйгээр

Өөр хүүхэн тэвэрч байгаа тань аз.

Таныг биш өөрийг үнссэнийхээ төлөө

Тамын галд шатахгүй минь аз.

Энхрийхэн нэрийг минь, эелдэгхэн та

Энэ өдөр ч, тэр шөнө ч дурсахгүй нь аз.

Сүмийн аниргүйд бидний тэргүүн дээгүүр

Шүтлэгийн дуу хэзээ ч уянгалахгүй нь аз.

Үүр шөнөөр тайван унтуулж

Үдшийн намууханд хааяахан дайралдаж

Сарны доор амраглан зугаалахгүй

Нарны туяанд адилсан шарагдахгүй

Өөрөө ч та мэдэлгүй, өөрийг минь амгалан байлгадагт

Өр зүрхнээсээ гялайлаа, гялайлаа.

Та надад дурлаагүй чинь аз.

Танд би дурлаагүй минь аз.

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог