Од энэ үг бол хүрч баршгүй алсад оршин тайлагдашгүй оньсого мэт байдаг хирнээ энгийн хүний нүдэнд харагддаг л эрхэс. Од байдаг хирнээ бас байхгүйч гэж хэлмээр юм шиг эргэлзээтэй.Юу гэхээрр дэлхий тэнхлэгээрээ эргэлдэж хорвоогийн амьдралийн нэгэн өдөр наран гийж эхлэхийг өдөр гэнэ,мэдээж дэлхийн бөмбөрцгийн нөгөө тал болох нар тусах боломжгүй талыг шөнө гэх ба тэнд л одод бөөн бөөнөөрөө харагдах болно.Тэгэхээр од шөнө л харагддаг болохоор шөнийн амидралтай байж ч болох талтай.Та өдөр од олж харах гээд хичээгээрэй... харагдахгүйээ.Амьдралын гэрэл гэгээ болон илч гэрлээ түгээн байдгаараа нар хэмээх энэ ертөнцийн ганц том,хамгийн үнэнч од ганцаараа гэрэлтдэг юм.Тийм болохоор миний шүтээн нар хэмээх ганц том од юм.Би одоо одгүйгээр,од харахгүйгээр өөрийн амьдралаа төсөөлж чадахаа больсон (хэхэхэ).Би өөрөө эцэг эхдээ од болон төрсөн бас од шиг гялалзан харагддаг.Намайг дэмждэг,онгироодог хүн болгон намайг миний эцэг эх шиг анхаарч хүлээж авдаг болохоор яах аргагүй тэдэндээ би од.Од одоо олж харж чаддаггүй юм байна лээ.  Яагаад гэхлээр би шөнө унтчихдаг, тиймээс яаж ч олж харах билээ. Цаашлаад би бас одтой. Намайгаа хайрладаг, хүндэлдэг, наддаа таалагддаг бүсгүй маань, наддаа нандин од. Түүндээ би хайрын нандин үгсээ хэлэхээр яг л намайг од мэт бишрэн хүндэлдэг,түүнийх нь хариуд би ч ялгаагүй хайртай бүсгүйгээ од гэж шүтэн биширдэг. Хүмүүс өөр өөрийн гэсэн дотоод ертөнцтэй,сэтгэхүйтэй,тиймээс тэд бүгд одод гэж би боддог. Хүмүүстэй харьцахдаа би ододтой харьцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг болохоор тэд ч эргүүлээд намайг хүндэлж харьцаад байх шиг санагддаг. Ингээд бодохоор би өсч өндийж яваа бяцхан од ч юмуудаа.Үүнийг уншсан та ч өөрөө од.                                Олны дунд **ОД**мэт шинэ ондоо гялалзаж яваарай
Сэтгэлийнхээ оргилуун дарсаа та бүхэнтэйгээ буудуулаядаа.
     ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ  2009-12-29

..........