Чимгээ-д

 

 

Цэв
Цэнхэр агаарт
Цэцэг навчны үнэрээр
Цээж дүүрэн амьсгалж зогсохоос
Цэнгэлт зүйл гэж орчлонд юу байна
Цэвэрхэн Чимгээ
Цэнхэр даашинзтай харагдаж
Цэцгэн дунд тод ялгарахаас өөр
Цэлмэг жаргал орчлонд бий юу

Хөв
Хөвчийн гүнд
Хөхөө донгодох цагаар
Хөхөлбий туяан чимэг нэвтгэлзээд
Xөөрхөн түүний хөдлөх тоолонгоор
Хөх зүүсгэл үес үес гэрэлтэхээс өөр
Хөгжимлөг инээдийг нь сонсоод цэцэгс атаархахаас өөр
Хөөр баяр аз жаргал юу байна
Хөгшин хүмүүн ба залуу чиний сэтгэлийг
Хөдөлгөн гижигдэх
Хөвсөлзүүлэн татах нь өөр юу вэ.