Цонхны цаана асгарах бороо
Цохилох зүрхний хэмнэлтэй нэгдэн
Цээжинд гуниг юүлээд
Чимээгүйхэн мэгших чинь...юу билээ
...Би дурлачихжээ

Нэг л дууг дахин дахин сонсоод
Нэрийг чинь амандаа зөөлөн шивнээд
Нисэх зүрх, хөвөх бодолтойгоо
Нийлэн ханьсаад уярах минь...юу билээ
...Би дурлачихжээ

Утасны хонх чихнээс уягдаж
Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж
Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л
Уйтайхан бодолд автах минь...юу билээ
...Би дурлачихжээ

Надад төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд
Намуухан үдшээр хүлээн зогсоод л
Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод
Намба алдан гүйх минь...юу билээ
...Би дурлачихжээ

Охидтой зугаалдаг үдшүүд минь
Ор сураггүй арилчихаад
Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж
Онгирч байх юм...энэ чинь юу билээ
...Би дурлачихжээ
profile
Дэрвэж нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь үргэлж харах юмсан
Өөрийн чинь дуртай сүрчиг болоосой
Өвөрөөс чинь үргэлж үнэртэх юмсан