Мэндэлж төрсөн өдөр минь юм шүү
Миний баярт мэнд нэмээрэй
Аз жаргалийг чамаас л хүлээнэ
Амжиж өнөөдөр хайраа нисгээрэй
Хайруу өвлөөр төрсөн миний
Халуун сэтгэлд илч нэмээрэй
Хувийн нууцаа чамтай л хуваая
Хундага дарс шиг үг бичээрэй
Харийн нутагт яваа бүсгүйн
Хатан зүрхэнд тэвчээр нэмээрэй
Найз минь гээд инээж унших
Нандин дотно үг бичээрэй

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар