Үеийн залуус хөгжиж ханаад бүжихээр босон одоход
Үлдээсэн дарс нь ёроолд тунаад жаргал болон гэрэлтэнэ
Үзэсгэлэнт бүсгүй шимж ханаад суудал түшин талимаарахад
Үзэмжит уруулын хэв амсарт царцаад зураг болон солонгорно
         
       
                  ОРГИЛУУН ДАРСНЫ ХУНДАГА ХАРШИХ ЗАВСАРТ
                         ОН ЦАГ СОЛИГДОЖ АМЖДАГ
                          ОДОО ИРЭЭДҮЙ ЦАГИЙГ МАГТАН ДУУЛАХ ЗАВСАРТ
                           ОН ЦАГ СОЛИГДОЖ АМЖДАГ
Хөгжилтөи  залуус баярын ширээнээ тухлаж ханаад талархалын үг хэлхэд
Хөөрсөн нүднийх нь оч өнгөнд бутараад гэрэл болон цацарна
Хөөсөрсөн дарсийг тулгаж ханаад уруул дүрэн амталахад
Хөөрхөн гарын хэв  шилбэнд үлдээд туяа татан гэрэлтэнэ

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар