Vvрдийн юм шиг бодож явсан эрх мэдэл vгvй болж

Vнэнч гэж бодож явсан нехед чамаас дутааж

Vvл цэлмэг тэнгэр нарыг хаах адил

Vгvйрэн хоосрон унах вий анд минь

Одоо чи сайн яваа бол

Онгир ч сагсуурч бvv оодор

Олсон эрх мэдэл тегрег чинь

Ор сураггvй алга болох вий

Авсан эхнэр тань

Араар чинь тавьж

Андтай чинь явалдан

Анхны хайр гэж андуурч алдах вий ухааруул

Одоо би енгерсен хvн гэж

Охь дарсыг ихээр хvртэж

Олдсон амьдралаа vрж

Олон хоногоор мансуурч

Бурханаас заяасан бvтэн биеэ

Бусдынх юм шиг гаргуунд нь хаяж

Болох болохгvй явж

Бодлогогvй алхам хийх вий анд минь

Гэхдээ битгий гутараа анд минь

Гэгээ цацартал яв

Гэрэлтэй энэ орчилонд хvн болсон юм чинь

Гайхуулж дагуулж бардам амьдараа анд минь