Холоос аав минь гэртээ ирэхэд
Хоймрын наран асгарч байдаг сан
Хоер гардан өгсөн чихэр нь
Хормой дүүрээд асгарч байдаг сан
Эрхлүүлж намайг өвөртөө авахад
Энгэрээс нь үнэр асгарч байдаг сан
Энэрэл гийсэн ээжийн минь нүднээс
Инээд хөөр асгарч байдаг сан
     ААВЫН МИНь ӨВӨРТ АМТТАН БАЙДАГ
     АТГА ДҮҮРГЭХ  ЧИХЭР БАГТДАГ
     ААВЫН МИНь ӨВӨРТ ХАЙР БАЙДАГ
      АМьДРАЛ ДҮҮРГЭХ ЖАРГАЛ БАГТДАГ
Өдрийн халуунд ааваа тосоход
Өөдөөс наран түнтийж байдаг сан
Өхөөрдөн үнсээд мориндоо дүүрэхэд
Өвөр нь дандаа л түнтийж байдаг сан
Хүүгээ магтаад хааяа шагнахад
Хүрэн түрийвч нь түнтийж байдаг сан
Жижигхэн дүү минь надад атаархаад
Жигтэйхэн ууртай л түнтийж байдаг сан
     ААВЫН МИНь ӨВӨРТ УРАМ БАЙДАГ
     АМИНчИЛЖ ХЭЛЭХ ҮГ БАГТДАГ
     ААВЫН МИНь ӨВӨРТ ХАЙР БАЙДАГ
     АМьДРАЛ ДҮҮРГЭХ  ШАГНАЛ БАГТДАГ
Эрэлд явсан аавыг ирэхэд
Эмгэн саран хөлөрч байдаг сан
Өвөртөлж ирсэн уулын жавар
Өрх цантаан хөлөрч байдаг сан
Өлзий хээтэй даалин дотроо
Өлгийтөи хөөрөг нь хөлөрч байдаг сан
Өлчир чийрэг цээжинд ньнаалдан
Өвлийн шөнө хөлөрч хонодог сон
     ААВЫН МИНь ӨВӨРТ ХӨӨРӨГ БАЙДАГ
     АМАР МЭНДИЙН ЗАНШИЛ БАГТДАГ
     ААВЫН МИНь ӨВӨРТ ГАЛ БАЙДАГ
     АЙДАС ҮРГЭЭХ  ХАЙР БАГТДАГ

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар