Алэксандр Дюма (Франц хэл: Alexandre Dumas; 1802 оны 7 сарын 24 – 1870 оны 12 сарын 5) нь францын алдарт зохиолч байв.


 Намтар
Тэрээр цэргийн офицэрийн гэр бүлд төржээ. Түүний эмээ нь африк гаралтай хар арьст эмэгтэй байв.

Авъяас билгийг нь бишрэн шүтэгч анд нөхөд, атаархан хорсогч дайсан этгээддээ хүртэл "Их Алэксандр" гэж хүндлэгдсэн энэ хүн бүх л амьдралаа уран зохиолд харамгүй зориулжээ. Алэксандр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" гэж нэрлэх болсон бөгөөд романтизмын үзлийг нийтэд ойлгогдох хачин хялбараар илэрхийлж чадсан тул уншигч олны дунд ихээхэн нэр хүнд олжээ.

Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлет"-ыг үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа нүд орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэдэг. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Хэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчирчээ.

Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монтэ Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг таних болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.

Дюма амьдарч, аж төрж агсан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд байж, 1830, 1848 оны хувсгалд оролцож явжээ. "Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодот хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй Жорж Санд "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядрааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.

Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай жил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон "Монтэ Кристо" шилтгээн ордоо хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.



Ємнєх їг

 www.nominsan.webs.com  e-book  3 боть номоо бүтнээр нь уншаарай

Францын зохиолч А.Дюмагийн (1802-1870) уран бїтээлийн хамгийн эрчимтэй їе нь 1840-1848 он байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Їнэхээр ч энэ хугацаанд «Монте кристо гїн», «Шадар гурван цэрэг», «Хорин жилийн хойно», «Бражелоны бэйс буюу арван жилийн хойно» роман болон бусад олон туурь, жїжиг, замын тэмдэглэл зэрэг дэлхийн улс гїрэнд їе їеийг дамжин алдар нь тїгсэн бїтээлїїдээ туурвисан байдаг.

            Манай ахмад їеийн орчуулагч нарын чамлалтгїй хєлсєє гоожуулж сэтгэл гаргасны ачаар уншигчид маань дээрх романуудаас нь эх хэлээрээ уншин, амтанд нь орж, олж аваагїй нэгэндээ дамжуулан гялайлгаж явсан цаг саяхан шиг билээ. Яагаад ч юм одоогоос хориод жилийн ємнє уншигчид, ялангуяа залуучууд маань єєрийн зохиолчдын ч бай, орчуулгын ч бай гарсан ном болгоныг алгасалгїй шимтэн сонирхдог байгаа юу даа гэсэн бодол тєрєх юм.

            Энэ бїгдийг эс єгїїлэн зохиолын тухай хэдэн їг хэлсї. «Монте кристо гїн» романыг бичих санаа 1892 онд Эльба арлаас холгїй байдаг Плонез арал дээр ан хийж явахад нь тєрсєн юм гэдэг. Хажууханд нь Ўайсан «Монте кристо» гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгїй явсаар Парист буцаж ирэнгээ, чухам юуны туха© бичихээ товлоогїй мєртєє хэвлэлийн газартаа ийм нэртэй зохиол бичнэ гэсэн гэрээ хийчихжээ. Ингэж байтал, Парисын цагдаагийн газрын хуучин данс бичгийн захирагч Жак Пешегийн «Дурсамжаас» нєгєє бичих романыхаа гол санаа, зангилааг санамсаргїй олоод авсан байна.

1807 онд Парист гуталчин залуу Франсуа Пико гэдэг даржин эр амьдарч байж. Амь зуулгаар тааруухан тэр эрд, аз болоход сїйлсэн бїсгїйнх нь инжинд зуун мянган франк ирэх болжээ. Нэгэн удаа Пико ам алдан энэ тухайгаа гурван танилдаа болон цуг сууж байсан гуанзны эзэн Лупианд ярьчихжээ. Пиког явангуут, угийн жєтєєч, єєдгїй санаатай Лупиан, Пиког цагдаагийн газар гїтгэж, хуримы нь хийлгэхгїй болгочихъё гэдэг санааг цаадуулдаа хэлжээ. Тэгээд цагдаагийн комиссарт «Пико бол английн тандуул» гэсэн ховын бичиг хїргїїлжээ. Хєєрїї комиссар хуурамч ховыг сохроор итгэж, тэр дор нь эзэнт улсын цагдаагийн яамны сайдад дамжуулан илтгэснээр Франсуа Пико долоон жилийн турш сураггїй алга болсон байна.

            Тэр нь тагнуул туршуул гэгдэн тулгагдаж Фенестрел цайзад ял эдэлж байхдаа їхлїїт євчтэй нэгэн итали гэлэнг сэтгэл гарган тойлж байсны хариуд цаадах нь Милан хотод нуусан алт, їнэт чулуун эрдэнэсээ тїїнд гэрээслэн єв болгожээ. Напелеоны эзэнт улсыг унасны дараа Франсуа тэр эрдэнэсийн сангий нь эрж олоод, Парист єєр нэрээр эгэн ирсэн ба©на. Гэтэл сїйлсэн бїсгїй нь хоё° жил хїлээж байгаад гуанзны эзэн Лупиантай гэрлэснийг дуулжээ. Єєртэй нь хэн ингэж, хатуугаар «тоглосныг» хар аван гадарласан Пико итали ламын дїрд хувилан Нимд очиж, Лупианы гуанзанд сууж байсан гурвын нэг байсан боловч булай «тоглоомд» оролцохгїй гэж татгалзсан Антуан Аллютой уулзаж, ховор сайхан очир эрдэнэ бэлэглэн байж, бусад хїний нь нэрийг хэлїїлжээ. Энэ їеэс эхлэн Пико єшєєгєє авахаар хатуу шийдсэн байна.

            Удалгїй Парис хотын «Урлагийн гїїрэн» дээрээс Шамбарал Лупианы хамсаа гэгчийн хїїр олдоход, тїїнийг алсан чинжаалын бариул дээр «Анхных нь» гэж сийлсэн байжээ. Тэгтэл ч Лупианд гай тїйтгэр нїїрлэж, гуанз нь шатан, хїї нь шоронгийн хадаас болж, охин нь цєллєгєєс оргосон ялтантай гэр бїл болсон нь илэрчээ. Дараа нь Лупианы хоёр дахь хамсаа Солари хорлогдон амь тавихад, авсан дээрээс нь «Хоёр дахь нь» гэсэн бичиг олдсон байна. Эцэст нь, нэгэн їдэш, нїїрэндээ багтай хїн Лупианыг гудамжинд зогсоож, нїгэл нь нїдээрээ гарч байгааг сануулжээ. Гуанзны эзэн «Бурхан намайг гэсгээн цээрлїїлсэн» гэж хэлэхэд нь нєгєє танихгїй хїн ч чухам хэн болохоо хэлжээ. Хайр найргїй єшєє авахаа тангарагласан Пико ч санасандаа хїрч, Лупиан «Гурав дахь нь» болсон байна.

            Хэрэг явдал їїгээр дууссангїй. Нєгєє долоон булчирхай, найман найлзуурхайгаа Пикод тоочсон Антуан Аллю, тїїний мєрийг мєшгєн, анаж яўсаар эцэст нь єшєєг єшєєгєєр авч, тїїний аминд хїрчээ. Энэ бїгдийн тухай Аллю амьсгаа хураахынхаа ємнє нїглээ наманчлан ламд ярьснаар сайхь тїїхийг цагдаагийн газар дансандаа тэмдэглэн авчээ.

            Ургуулан бодож їгээр урлахдаа гарамгай Дюма зохиолч дээрх явдлаас санаа авч тїїхэн їйл явдалтай холбоод, амьдралд їнэхээр байсан мэт санагдах дахин дахин уншсан ч уйдамгїй энэхїї гайхамшигт зохиолыг бїтээсэн тїїх ийм ажгуу.

            Манай хэвлэлийн газарт, хорь гучин жилийн ємнє гарсан орчуулгын сайхан сайхан зохиолуудыг амтархан уншиж байсан ном нь одоо нїдний гэм болсныг тэмдэглээд дахин хэвлэж єгєєч гэсэн хїсэлт тэр байтугай ийм ийм зохиолыг орчуулаач гэсэн санал уншигчдаас маань чамлалтгїй ирдэг. Бид ч їїнийг хирээрээ бодолцъё хэмээх боломжийн гэж їзсэн орчуулгыг заавал дахин орчуулж цаг алдалгїйгээр уг эхтэй нь дахин тулгаж, нягтлан шїїгээд гаргаж байхаар шийдээд байна. Їїний ємнє М.Ридийн «Морь унасан толгойгїй хїн»-ийг дахин хэвлэснийг та бїхэн бэлхнээ мэдэх билээ.

            Энэ удаа Д.Даш агсны орос хэлнээс орчуулсан «Монте кристо гїн»-г франц эхий нь барин дахин засварлав. Алдаж энддэггїй орчуулагч бараг байдаггїй болохоор, гол нь утгын алдаа мадгийг эхийнх нь дагуу засч залруулан, монгол уншигчийнхаа чихэнд эвтэй сонстохыг нь бодолцон орос орчуулгаас хэвээр нь буулгасан амьтан ургамал, цол хэргэм зэргийн нэр томъёог аль болохоор дїйх монгол їгээр орлуулан, гээгдэж орхигдсон зарим їг єгїїлбэрийг нэмж нэгэн мєр болгов.

            Иймээс эрхэм уншигч аўгай та уншихын зэрэгцээ ємнєх номтой нь харьцуулан, алдаж оносныг нь, зєвдєж буруудсаныг нь, дутуу дулимаг болсныг нь шїїн тунгааж санал онолоо Улсын хэвлэлийн газар ирїїлбэл манай цаашдын ажилд ихээхэн тус болмоор байна ...

www.nominsan.webs.com  e-book

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn