Цаг хугацааны хүрд

Олонхи сурах бичгүүд дэлхийн түүхийг үнэн зөвөөр бичдэггүй нь нууц биш . Энэхүү өгүүллийг бид өөрсдийн нийгмийн өнгөрсөн , одоо , ирээдүйг огт өөр өнцгөөс нь харахад тус болохуйц олон янзын баримтууд , шинжлэх ухааны материалууд дээр тулгуурлан бичсэн билээ .

Эхэндээ энэ өгүүлэл маань зарим хүмүүст үл итгэх сэтгэгдэл төрүүлэх , бүр зэвүүцэх сэтгэгдэл төрүүлэх магадгүй ч таныг яаран дүгнэлт хийхгүй байх хэмээн найдна.

1999 онд АНУ-ын Канзас мужийн сургуулийн боловсролын комиссынхны дунд нэгэн томоохон маргаан дэгджээ . Комиссын удирдлагын зүгээс Дарвины хувьслын онолын тухай уламжлалт шалгалтыг авахаа болих талаар санал хураалт явуулсан байна . Энэ нь тэрхүү онолыг хэн ч баталж нотлоогүй гэдгээс үүдэлтэй аж . Ингээд Канзасын сургуулиуд чухам ямар онол заахаа бие даан шийдэхээр болжээ. Энэ шийдвэр нь АНУ-ын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд манай гаригийн олон хүмүүсийн анхаарлыг татах зүй ёсны сэдэв болсон байна .

Канадын үндэсний музейн антропологич ( хүн судлаач )Томас Ли Шегайанандагаас ( Канадын ) 150,000 жилийн нас бүхий хөдөлмөрийн багаж зэвсэг олжээ. Харин энэ нээлтийнх нь төлөө түүнийг болон музейн захирал Жак Руссо нарыг ажлаас нь халж , янз бүрээр хяхан хавчих болсон байна. Эдгээр жишээ нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө бодит үнэн түүхийг танин мэдэхүйн төлөө хийсэн олон, олон тэмцлүүдийн өчүүхэн хэсэг нь билээ.

Хүн гэж чухам хэн юм бэ? Бид юунаас үүссэн юм бэ?

Ямар ч ухаалаг хүний хувьд өөрийн орчлонд мэндэлсний учир шалтгаан болон бүхий л амьд ба амьгүй зүйлсийн дээд шалтгаан болсон энэ материаллаг сансар огторгуйн үүслийн шалтгааныг тайлбарлах танин мэдэх хэмээн чармайдаг билээ.

Хаан ширээн дээрх Сармагчин

Дарвинизм-Энэ бол Дэлхийн органик ертөнцийн хувьслын онол ( түүхэн хөгжил ) юм. Энэ онолыг анх Английн эрдэмтэн Ч.Дарвин ( 1809-1882 ) үүсгэн бий болгосон билээ.Түүний онолоор бол организмууд нь тохилдлын хувьсал өөрчлөлтөнд( мутаци ) ордог; амьдралын төлөөх тэмцлийн явцад хамгийн зохицох чадвартай нэг нь ( байгалийн шалгарал ) шалгаран амьд үлддэг ба түүний биед бүрэлдэн тогтсон мутаци нь үе удамд нь дамжин үлддэг. Ингээд эцсийн дүндээ амьдралын шинэ хэлбэрүүд үүсдэг. Дарвины “Зүйлийн үүсэл” ба “Хүний үүсэл ” зэрэг бүтээлүүд нь тухайн үедээ ихээхэн нэр цууд гарч байсан юм. Гэвч түүний онолыг няцаах янз бүрийн баримт, материал болон онолууд гарч болохыг Ч.Дарвин өөрөө шударгаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрхүү няцаах баримтууд ч бий болсоор байна.

20-р зууны сүүлчээр биохимич, доктор М.Бехе, математикч, философич доктор М.Дембски, доктор Ф.Джонсон болон АНУ-ын олон эрдэмтэд Дарвины онолд шийдвэрлэж болшгүй олон асуудал байгааг судалгаагар тогтоосон байна.

Тэдэн дундаас голлох нь :

1,Тухайн онолыг туршилтаар батлах боломжгүй

2, Тухайн онол нь ирээдүйг урьдчилан харах чадвар агуулаагүй

3.Нэг хэлбэр нөгөөдөө шилжих механизм одоог хүртэл нээгдээгүй гэх мэт .

Тэгвэл яагаад Дарвины онол ингэж өргөн хүрээтэй дэлгэрсэн юм бэ?

Үүнд болон бусад асуултуудад хариулт олохын тулд гүн ухааны 4 салбар ухааныг авч үзье.

1.Гнеологи( танин мэдэхүйн тухай сургаал )

2.Логик( баримт материал дээр түшиглэх ухаан )

3.Метафизик( Ахуйн зарчмуудыг мэдрэхүйн туршилтын аргаар нотолж болохгүй тухай сургаал )

4.Ёс суртахуун

Мэдлэг олж авахдаа бид танин мэдэхүйн ямар аргыг ашиглаж байгаа нь зарчмын хувьд их чухал бөгөөд үүгээр бидний ирээдүй ба ёс суртахууны түвшин тодорхойлогдоно.

Танин мэдэхүйн 4 арга байдаг.

1.Шууд танин мэдэхүй( Сэрэл мэдрэхүйн тусламжтайгаар )

2.Гипотик танин мэдэхүй( логик дүгнэлтүүд )

3.Түүхээс олж авах мэдлэг

4.Төгс төгөлдөр эх үүсвэрээс мэдлэгийг хүлээж авах

19-р зууны Өрнөдийн эрдэмтэд олон эрхтэний гүйцэтгэх үүргийн талаар юу ч мэддэггүй байсан ба харин дарвинистуудын хувьд тэдгээр эрхтэнийг “өвөг дээдсээс ” уламжлагдан ирсэн хэмээн үздэг байжээ. Харин одоо бол эрдэмтэд эдгээр олон янзын илүү хэмээгдэгч эрхтэнүүдийг судлаад хүнд чухам ямар ч илүү эрхтэн, ямар ч удамших үйл явц байхгүй хэмээх нотолгоог гаргасан байна.

19-р зууны Германы байгаль шинжлэгч Э.Геккель үр хөврөлийн хөгжлийн явцаар тухайн зүйлд хувьсал хэрхэн явагдсаныг үнэлэн цэгнэж болно хэмээсэн утга агуулга бүхий өөрийн зургуудыг нийтлэн гаргаж байсан байна. Харин эрдэмтэд бүр 19-р зууны төгсгөл гэхэд Геккелийн онолын булхайг илрүүлж, тухайн онол нь алдаа мадагтайг нотолцгоосон юм. Гэвч өдгөөг хүртэл биологийн сурах бичгүүд хүний үр хөврөл нь газар уснаа явагч амьтас болон загас гэх мэтийн амьтдын амьдралын үе шатыг дамжин ирсэн хэмээн сургадаг. Дарвины онолын сайн тал хэмээн сонгон үржүүлэх ажлын арга туршлагыг нэрлэж болох хэдий ч эрдэмтэд зүйлүүдийн хувьслын эсрэг шинж чанарыг нээсэн юм. Энэ нь мутацын өөрчлөлт нь ( микроэволюци ) тодорхой шатуудыг дамжин өнгөрөхөд тухайн зүйлээс зөвхөн нэг нь үр төлгүй болон үлдэх юм уу эсвэл буцаад анхныхаа төлөвт ордог боловч зүйлийн шинэ хэлбэр үүсдэггүй гэсэн утга бүхий юм.

Амьд бодгалиудын бие нь хүмүүсийн бүтээсэн ямар ч машин механизмаас хэдэн тэрбум дахин нарийн төвөгтэй “химийн завод” юм.

Хаалттай байсан өнгөрсөн үе

Дарвинистууд өөрсдийн түүхийн тухай жүжгээ дараахь байдлаар найруулан тавьсан юм. Орчлон ертөнц нь ердөө “тэг цэгээс” эхлэлтэй бөгөөд “Их тэсрэлтийн ” дүнд буюу одоогоос 20 млрд жилийн өмнө үүссэн. Дараа нь атом, молекул, од гаригс үүссэн. 4 млрд гаран жилийн өмнө Дэлхийн агаар мандал бий болсон бөгөөд далай тэнгисийн усанд олон олон сая жил органик бодисууд хуримтлагдсаны дүнд энэхүү “химийн шахмалд” тохиолдлоор амьд организмууд үүсч эхэлсэн. Үүний дараагаар тэдэнд бүх төрлийн микроб, ургамал амьтсыг бий болгох хувьслын процесс явагдаж эхэлсэн. Анхны хүнтэй төст амьтан австралопитек нь Африкд одоогоос 4 сая жилийн өмнөөс бий болсон.Анхны орчин үеийн хүн –Homo sapiens sapiens 100 мянга орчим жилийн өмнө үүссэн.Америк тивд хүмүүс анх 30 мянга орчим жилийн өмнөөс л хөл тавьсан.Орчин үеийн соёл иргэншлээс өмнө буюу одоогоос 4-6 мянган жилийн өмнөх үеийн хүмүүс бүгдээрээ ямар ч соёл иргэншилгүй байсан гэх мэт.

Гэвч 20 зуунд энэхүү жүжгийг үгүйсгэн няцаасан олон тооны материалыг нуун дарагдуулж байсан юм.Тэднээс олонхи нь М.Кремо, Р.Томпсон нарын “Хориотой археологи”, “Хүн төрөлхтөний далд түүх ” хэмээх номуудад хэвлэгдэн гарсан билээ. Дэлхийн археологич, геологичид зуун сая жилээр тоологдох настай хөгжингүй соёлын эд зүйлс, бетонон блок, металл хоолой, зэр зэвсэг, хөлийн мөр заримдаа гутлын мөр орчин үеийн хүний хэлбэр дүрстэй адил хүмүсийн араг яс гэх мэтийн зүйлсийг олноор нь олсон бөгөөд одоо ч олсоор л байна.Ж нь:

Гигантопитек, австролопитек гэх мэт.

Эдгээр амьтад одооч бүрэн устаж алга болоогүй бөгөөд Төв Ази, Индонейзи, Америкад байдаг ба уугул нутгийнхан тэднийг “цасны хүн”, “йет”, саскуоч, алмас гэх мэтээр нэрлэдэг байна.Мөн иймэрхүү зүйлс дэлхийн олон ард түмнүүдийн дунд ам дамжин яригдан үлдсэн байдаг.Платон дэлхий дээр үе үе хүн төрөлхтөнийг бараг тэр аяар нь устгадаг асар том гамшиг сүйрэл болдог тухай бичиж үлдээжээ.Мөн Гесиод, Аристотель болон бусад эртний их мэргэд давтагдан солигддог цикл, галвуудын талаар бичиж байв.Андын бичээст ( Израйль ) өгүүлснээр түүх нь давтамж бүхий бөгөөд одоогоос олон сая жилийн өмнө ч ухаант хүмүн байсан хэмээдэг.Сиу омгийн индианчуудын дунд нэгэн хууч ам дамжин яригдан үлдсэн байдаг.юу гэвэл тэр омгийнхонтой одноос буун ирсэн нэгэн эмэгтэй уулзсан тухай хууч яриа юм.Тэр эмэгтэй сиу омгийнхонд шашин номыг гардуулж өгөөд 4 галвын туршид нэг нэг хөлөө алдсан ариун одос үхэр байдаг тухай ярьж өгсөн байна.

Мөн Скандинавын эртний туулиудад өгүүлэхдээ эртний хүмүүс олон зуун жил амьдардаг байсан гэжээ.Тэнд мөн халагдан солигддог галвуудын тухай бичсэн байна.

1.Амар амгалангийн галав

2.Нийгэмд анги давхаргын бий болох галав

3.Хүчирхийлэл, муу муухай хүчээ авах галав

Үүний дараагаар дэлхий ертөнц амар амгалангийн үе рүүгээ буцна хэмээжээ.

Өөр өөр тивүүдэд бие биеэс алс зайд амьдарч буй хэдий ч ямар учраас ийм адил төстэй хууч яриа өргөн дэлгэр тархсан байх вэ?

Мөнхийн мэдлэг ухаан

Францын одон орон судлач Ж.С.Бэйли ( 1736-1793он ), Английн хааны одон орон судлаач Дж.Плэйфайр( 1748-1819он ) болон бусад шинжээчид дэлхий дээрх хамгийн эртний болоод хамгийн төгс төгөлдөр одон орон судлал бол Ведийн одон орон судлал юм хэмээжээ.Чухамхүү түүнээс л египет, еврей, грек,римийн одон орон судлал эхээ авсан байна.Математикч А.Сейденберг( АНУ ) өөрийн 30 жилийн нөр хичээнгүй судалгааныхаа дүнд Эртний Вавилон, египет, Грекийн математикийн шинжлэх ухаан нь Ведийн математикаас үүсэлтэй хэмээн баталжээ.Өнөөгийн Ази,европ, Америк болон дэлхийн бусад өнцөг булан бүрийн ард түмнүүдийн анагаах ухаан, соёл урлаг, гүн ухаан ба бусад бүхий л салбарын эрдэм ухаан өв уламжлал нь Ведийн мэргэн ухаанаас үүдэлтэй юм.

Тэгэхээр Ведүүд гэдэг нь юу гэсэн үг вэ? Ведүүд – энэ нь ертөнцийн үүсэл, тогтоцын тухай хамгийн эртний, хамгийн бүрэн цэгцтэй мэдлэг ухаан бөгөөд санскрит хэл дээр бичигдэн үлдсэн байна.”Вед” гэдэг үг нь “эрдэм мэдлэг ” хэмээсэн утгатай агаад орос хэлний “ведать”, “видеть” ( харах,үзэх ), латины “видео ” хэмээх үгүүд нь энэхүү “Вед” хэмээх үгнээс улбаатай аж.Украины хэл судлаач Лесягийн бичсэнээр “Бүх төрлийн хэлнүүд дундаас хамгийн эртнийх нь яах аргагүй санскрит хэл мөн ” гэсэн байхад нэрт астрофизикч К.Саган( 1934-1996он ) дэлхий дээрх хамгийн хөгжингүй сансар судлалын ухаан зөвхөн Ведүүдэд л агуулагдаж байдаг бөгөөд орчин үеийн эрдэмтэд Ведүүдийг судлан шинжилсэн цагт сая Орчлон ертөнцийн насыг тооцон гаргаж болох юм гэсэн байна.Ведүүдэд өгүүлснээр манай Орчлонгийн оршин байх хугацаа нь 311 триллион 40 млрд жил ба одоо үүнээс ердөө хагас илүүхэн нь л өнгөрөөд байгаа юм.Энэ хугацаа нь бидний хувьд санаанд багтамгүй урт санагдаж байж болох хэдий ч “мөнх ” хэмээхүйн үүднэс энэ нь ердөө цахилгаан цахихаас удаан биш билээ.

Учир шалтгааны хэмээгч далай дээр, манай дэлхийн Атлантын далайн мандал дээр бий болоод , устаж аллга болоод байдаг тоогүй олон хөөсөнцөрүүд шиг тоо томшгүй олон орчлон оршин байдаг ажээ.

Энэ олон орчлонгийн үүсэлт ба устгалтын нууц юунд байна вэ?

Төгс төгөлдөр оюун ухаан

Шууд танин мэдэхүйн тусламжтайгаар ( мэдрэхүйн ) Орчлон ба амьдрал хэрхэн үүссэнийг нотлох аргагүй юм.Дарвинистууд орчлон болоод амьдрал нь тохиолдлоор үүссэн гэж үздэг.Гэвч “тохиолдол” ба “санамсаргүй ” хэмээх ухагдахуунууд нь аливаа зүйлийг олонтоо нуршин давтах буюу аливаа нэг зүйлийн статик зүй тогтоол илрэн тодрох тэр цагт л утга учиртай болж болох юм.Гэтэл дарвинистуудаас ядаж нэг нь химийн нэгдлүүд дундаас амьдрал үүсч буйг харсан гэж үү дээ?

Астрофизикч Ф.Хойл ердийн нэг амьд эсийн өөрөө бий болох магадлал нь сайндаа хэмээн тодорхойлсон байна.Өөрөөр хэлбэл нөгөөх “химийн шахмал” дахь зөвхөн нэгэн молекулын нас нь манай дэлхийн наснаас хэдэн триллион дахин урт болж таарч байгаа юм.Тиймээс энэ нь үнэнд үл нийцэж байгаа биз.

Нобелийн шагналт физикч ю.Вигнер, Б.Джозефсон нар амьдрал чухамдаа материас үүсээгүй хэмээн баталсан математикийн шинжлэх ухааны доктор Р.Томпсоны “Механик ба механик бус шинжлэх ухаан ” хэмээх номыг туйлын өндрөөр үнэлсэн байна.Олон ч эрдэмтэд Их тэсрэлтийн тухай онолыг ямар ч логикгүй, шинжлэх ухаанч биш гэдгийг хүлээн зөвшөөрцгөөдөг.

Тэгэхээр логик дүгнэлтийг ашиглаад Орчлон болоод амьдралын олон янзын хэлбэрийг ямар нэг оюун ухаант Бүтээгч( Бурхан, арабаар Аллах, санскритаар Ишвара ) бий болгожээ хэмээх дүгнэлтэнд хүрч байна.Дэлхийн олон эрдэмтэд математикчид, химичид, физикчид, биологичид Бурхан буюу Бүтээгч оршин байна гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг.Ж нь :

Паскаль( 1623-1662он ),И.Ньютон(1643-1727 он ), К.Линней ,М.В.Ломоносов, А.Вольт, А.М.Ампер, Ф.Гаус , Дж.Джоуль, Л.Пастер, Лорд Кельвин, Д.И.Менделеев , И.П.Павлов , М.Планк болон бусад олон эрдэмтдийг дурдаж болох юм.

Аугаа физикч А.Эйнштейн (1879-1955) төгсгөлгүй их огторгуйд л төгсгөлгүй төгөлдөр Оюун ухааны үйл ажиллагаа илэрдэг хэмээн баталж байжээ.Тэр ч бүү хэл Дарвин өөрөө “Би Бурхан оршин байж болохыг хэзээ ч үгүйсгэхгүй.Учир нь төгсгөлгүй агуу гайхамшигт энэ сансар огторгуйг болон тэрхүү сансар огторгуйн дунд оршин амьдрах хүн төрөлхтөн бүрэн төгс тохиолдлын үүсэлтэй гэдгийг батлах ямар ч боломжгүй шүү дээ “ хэмээсэн байна.

Мөхөс ухаант хүмүүн байгаль нь тодорхой төлөвлөгөөгүйгээр хөгждөг ба байгаль дахь бүх зүйл тохиолдлын байдлаар үүссэн хэмээн бодож байж болох хэдий ч орчлонгийн үүсэл нь тодорхой шалтгаантай бөгөөд тодорхой зорилготой байдаг гэдгийг ухамсарладаггүй.Сонгодог физикийг үндэслэгч И.Ньютон сансар огторгуй нь Бүхнийг удирдагч ба Бүхнийг чадагч Бодгалийн төлөвлөгөөр л бүтээгдэж бий болсон юм хэмээн бичиж байжээ.

Сансрын төлөвлөгөө

Иймд цөмөөрөө өөрсдийгөө хүүхэд ахуйгаасаа л ямар ч телевизор байхгүй хөдөө тосгонд амьдарч байсан хэмээн төсөөлцгөөе.Гэтэл манай тосгонд японы өнгөт телевизорууд зарагдаж эхэлсэн гэж бодьё.Гэвч бид түүнийг хэрхэн ажиллуулахыг мэдэхгүй.Харин үүнийг олж мэдэхийн тулд нөгөөх танин мэдэхүйн 4 аргаа ашиглаж болох юм.

Мэдрэхүйн тусламжтайгаар ( харах, сонсох гэх мэт ) түүний ажиллах зарчмыг мэдэх ямар ч боломжгүй.Логик дүгнэлтээр бид түүнийг хүн бүтээжээ гэдгийг л тогтоож болох боловч ажиллах зарчим нь мөн л тодорхой биш үлдэнэ. Гуравдахь арга буюу түүхийг судлаад энэ телевизорын тухай юу ч олж мэдэхгүй . Иймээс хамгийн оновчтой арга бол танин мэдэхүйн 4 дэх арга буюу төгс төгөлдөр эх үүсвэрээс мэдлэгийг хүлээж авах арга юм. Манай жишээний хувьд тухайн телевизорыг үйлдвэрлэсэн фирм л төгс төгөлдөр эх үүсвэр болж чадах юм. Энэ фирм л бүх мэдээллийг өгч чадах билээ.

Энэ орчлон дахь амьд бодгалиудын хувьд тэд төрөлхөөсөө 4 төрлийн дутагдалтай байдаг байна.

•  Байнга алдаа гаргадаг.

•  Уйдамтгай

•  Хууртагдан мэхлэгддэг

•  Төгс бус мэдрэхүйтэй

Гэвч Ведүүдийг ямар нэг жирийн амьд бодгаль бүтээгээгүй бөгөөд түүнийг Бурхан буюу бүхнийг удирдан залуурдагч Бодгаль Өөрөө бидэнд хүлээлгэн өгсөн юм. Тиймээс энэ нь, Ведүүд нь ямар нэг өө сэв алдаа эндэгдэл байхгүй хэмээхүйн баталгаа болно. Таны эцэг чухам хэн бэ гэдгийг зөвхөн таны эх л үнэн зөвөөр хэлж чадахтай адил Ведүүдийг бүхий л мэдлэгийн эх хэмээдэг бөгөөд түүнээс өөр бүрэн цэгцтэй мэдлэг өгөх ямар ч мэдлэг ухаан байхгүй юм.

Ведүүдэд дээд төлөвлөгөөний дагуу бүтээгдэн бий болсон энэ орчлонгийн талаар тун дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ төлөвлөгөө нь дотроо өөр өөр оршин тогтнох хугацаа бүхий бүтээгдэх ба устгагдах давтагдан ээлжлэх циклүүдийг агуулсан байдаг. Эдгээр циклүүд нь Сатья, Трета, Двапара, Кали хэмээх галаваас ( юга ) тогтох агаад цикл бүр нь амар амгалан буюу оюуны дэвшлийн алтан хэмээгдэгч галваас аажмаар уналт доройтлын төмөр хэмээх галавыг хүртэлх үе шатуудыг агуулсан байдаг. Үүний дараагаар дахин амар амгалан, сайн сайхны Сатья галав эхлэхэд бүхий л хөгжил цэцэглэлт төгс сайхан бүхэн эргэн сэргэх ба ингээд энэ галав нь дараах галвууддаа халаагаа өгөх замаар цикл үргэлжилдэг. Ийм мянган цикл нь орчлонгийн нэг өдөр ( калпа ) болдог ба 4 миллиард 320 сая жил үргэлжилдэг байна. Яг ийм хугацаатайгаар орчлонгийн шөнө үргэлжилдэг. Тухайн өдөр болгон нь 309 сая жил ( манвантара ) бүхий 14 үеүдэд хуваагддаг. Үе болгоны төгсгөлд манай дэлхий болон бусад олон гаригууд дээрх амьдрал устаж үгүй болдог ба үүний дараагаар тэднийг тэнгэр нар буцаан сэргээдэг байна.

Бурхан бол ганцхан, ердөө ганц. Тэрээр шалтгаан бүхний анхдагч шалтгаан билээ. Гэсэн хэдий ч орон нутгийн үйл ажиллагааг олон тооны түшмэдүүд эрхлэн гүйцэтгэж байдагтай адил орчлонг олон тооны тэнгэрүүд захиран залуурдаж байдаг юм. Ийнхүү тэдний үр удмууд нь тухайн гаригуудынхаа оршин суугчид нь болдог ажээ. Библид Бурханы тухай “бурхадын дундах Бурхан” хэмээн өгүүлсэн байхад , Коранд “Аллахын тушаалыг ангелууд гүйцэтгэдэг” гэсэн байна.

Ведүүдийн түүх, гүн ухааны салбаруудад (Пуранууд, Рамаяна, Махабхарата) манай орчлонгийн өнгөрсөн болон ирээдүйн тэрбумаар тоологдох жилүүдийн үйл явцыг тодорхой өгүүлсэн байдаг. Тэдгээрээс бид манай орчлонгийн 51 дэх жилийн 28 дугаар циклийн 7-р үеийн 1 дэх өдөр амьдарч байгаагаа мэдэж болох бөгөөд эндээс манай орчлонгийн өдөр эхлээд хэдүйнээ ойролцоогоор 2 тэрбум жил өнгөрөн одсоныг харж болох юм.

Ведүүдэд өгүүлсэнээр мөнхийн амьд бодгалиуд буюу сүнснүүд нь олон олон триллион жилийн туршид нэг биеийг нөгөөгөөр солих замаар энэ материаллаг орчлон дотор хэрэн хэсүүчилж байдаг хэмээжээ. Тэд олон янзын гаригууд дээр аажим аажмаар ухамсар нь хувьсан хөгжих замаар амьдралын 8 сая 400 мянган хэлбэрийг туулан өнгөрүүлдэг. Эхлээд усны амьтад, ургамал, хорхой шавьж, араатан, жигүүртэн гэх мэт амьдралын 8 сая хэлбэрийг дамжин өнгөрдөг ба үүний дараагаар 300 мянга орчим соёл иргэншилт бус хүний хэлбэрүүдийг, дараа нь 100 мянган соёл иргэншилт хүний хэлбэрүүд болон тэнгэр нарын биеийг олон төрдөг байна. Хүний амьдралын хэлбэрийг хүлээн авахын өмнө зарим сүнснүүд бич буюу сармагчин болж төрдөг байна. Үүний дараагаар хүний биеийг олж төрснөөр тэд өөрсдийнхөө урьд төрлийн амьдралын хэлбэрийг (сармагчингийн) бүүр түүр дурсан санадаг. Энэ нь тэд Дарвины онолд гуйвалтгүй итгэх бас нэгэн шалтгаан болдог байна.

Амьдралын хамгийн чухал хэлбэр бол хүний амьдралын хэлбэр юм. Учир нь зөвхөн хүн л өөрийн ухамсарт үйл ба хүслээрээ ирээдүйгээ бүтээн цогцлоож чадах билээ. Энэ нь дараагийн төрөлдөө тэд амьдралын доод хэлбэрүүдийг хүлээн авахгүй байх бүрэн бололцоотой болно гэсэн үг юм. Хэрвээ хүн Ведүүдэд өгүүлсэн заавар зөвлөгөөг чанд мөрдөх аваас өөрийн ямар ч хүслээ биелүүлэх боломжтой төдийгүй дараагийн төрөлдөө илүү төгс төгөлдөр биеийг хүлээж авах бололцоотой юм. Харин эс дагаваас дараа төрөлдөө магадгүй бүр амьдралын доод хэлбэрүүдийг (нохой, муур г.м.) хүлээн авах магадлалтай ажээ.

profile