Эрхлэнгүй бүхнээс хайр сэмлэн нэхэж өлгий бэлдлээ
Энэрэнгүй бүхнээс өршөөл цуулан оёж бүс бэлдлээ
Энхрийхэн бүхнээс үг цуглуулан түүж өхөөрдөл бэлдлээ
Эгшиглэн бүхнээс ая аргадан хөглөж бүүвэй бэлдлээ
                  ЭЭЖ Нь ХҮҮДЭЭ АМьДРАЛ БЭЛДЛЭЭ
                   ИНЭЭЖ ӨСӨӨРЭИ ҮР МИНь ЭЭ
Гэрэлтэнгүй бүхнээс гэгээ нэмэрлэж гинжин цэнхэр өдөр бэлдлээ
Гэмшингүй бүхнээс уучлал сэлбэж гил хархан шөнө бэлдлээ
Бахархангуй бүхнээс өв нэхэж баялагт саруул нутаг бэлдлээ
Бадарангуй бүхнээс гал гуйж бамбарт халуун сэтгэл бэлдлээ
                            БАяН ТАНСАГ АМьДРАЛ БЭЛДЛЭЭ
                            БААТАРЛАГ ТУУЛААРАЙ ҮР  МИНь  ЭЭ
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар