Сул асгарах нулимс шиг борооны дусал
Сайхан чиний минь хөмсөг адил саран
Сэтгэл нь амттай сүү мэт, гашлаагүй
Сайхан нь үлэмж ухаалаг, гэнэхэн

Ээж минь гэж эндүүрэм дэлхий
Энэ тэнгэрийг аав лугаа бодох би

Аав, ээжийн хүү
Ах, эгчийн дүү
Алаг үрийн аав
Амьдралын яг голд нь би ганцаараа

Дээшээ өтгөс гээд хөвөлзөөд л нисчих гээд тэд
Доошоо нялхас гээд хөлбөрөөд л буцчих гээд тэд
Дундгуй гээд эргэлдээд л хэзээ зогсчих бол, айгаад
Дайсан нь нөхөд байхгүй амгалан орчлон уу, аймаар

Айхгүй ээ би хэлье, аав шиг ээ
Аав нь нэг нэгээр нь хэлнэ ээ


Насны минь ганц жаргал ч бус
Жаргалын минь ганцхан нас
Нарыг сэтгэлтэй минь андуурч болох үр минь
Норгоод өмс дөө малгайгаа үр минь

D.Monh

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn