Амсах рашаан тань алтан аяганаас оргилж

Өмсөх хувцас тань үйтэн хуараас эхэлж

Эдлэх жаргал тань элэг бүтэн амьдралаас ургаж

Эрхэмлэх хүсэл тань цагаан сэтгэлээс ундарч байг

Бүсгүй хүн болж төрнө гэдэг бурхнаас заяасан буян билээ

Бусдад гайхагдаж хүндлэгдэнэ гэдэг бидэнд заяасан хишиг билээ 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог