Ээждээ захидал бичсэнгvй удлаа

                  Ээж минь зєндєє л хvлээгээ дээ

                    Шуудан очих тоолон бvрийд

              Сумын холбоогоор орсон байгаа даа

            Холбоочин бvсгvйг царайчлангуй харж

             Хоосон гэдгийг харцнаас нь уншчихаад

                    Хоёр нvдээ нууцхан арчаад л

               Урам муутайхан гэртээ хариа даа

              Зайлуул єрєвдєм єтєлхєн ээж минь :

                Захидал таньдаа бичилгvй яахав

       Ус нутаг, тєрсєн гэр, дотнохон таныхаа тухай

              Урьдын ёсоор асууж суралгvй яахав

                    Тэгээд бас єєрийнхєє тухай

      Тэнгэрийн дор хэрхэн амьдарч буйнхаа тухай

    Хомсхон ч гэлээ баясал цэнгэлтэй хотынхоо тухай

     Хямдхан ч гэлээ шинэхэн авсан хувцасныхаа тухай

                  Таньдаа би бичилгvй яахав

                   Хэрхэн сурч буйнхаа тухай

                 Хэзээ эргэж очихынхоо тухай

               Хvнээр явуулсан ааруул єрмийг чинь

                  Хvлээж авсан тухайгаа хvртэл

                   Таньдаа би бичилгvй яахав

              Харин би халуун элгэн ээж таньдаа

                  Хариг хатуу амъдралын тухай

                      Хатуу дарс архины тухай

                   Хайр даагаагvй нєхдийн тухай

                  Энэ орчлонгийн уйтгарт бvхэн

               Элэг зvрхийг тань хєндvvрлэм бvхнийг

                 Эгнэгт хэзээ ч бичиж чадахгvй ээ...

                 Ээждээ захидал бичсэнгvй удлаа
  
                   Ээж минь зєндєє л хvлээгээ дээ...