Хөврөл бяц хан үртэйгээ амь нэгсэн нялхарч
Хөл хүндтэй бүсгүй дэндүү уяхан болдог юм
Бороонд норсон болжморыг хараад л
Бодол асган өрөвдөж байдаг юм
Нуусан ганц үгний төлөө л
Нулимсаа асган уйлж суудаг юм
Хөл хүндтэй бүсгүйг аргадаж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр хайрлаж байгаарай
Тавилан заяат хүнийг тээж яваа болхоороо
Танхил хонгор бүсгүй дэндүү даруухан болдог юм
Хэвлийдээ торних үрээ хүндэтгэж
Хээнцэр бүсгүй гоёлоо эвхэж энгийн болдог юм
Хэмнэл бяц хан зүрх анирлаж
Хэлэх үгээ цөөлж намбалаг болдог юм
Хөл хүндтэй бүсгүйг өрөвдөж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр туслаж байгаарай
Хөвөн эмзэг амь ургуулж яваа болхоороо
Хөл хүндтэй бүсгүй аяар аяархан алхдаг юм
Ойчиж бүдрээд үрээ цочоочих бий гэж
Олз хайсан хүн шиг ойрхон харж явдаг юм
Унтаа бяц хан үрээ амгалан байлгах гэж
Урдах замыхаа бартааг тойрч явдаг юм
Хөл хүндтэй бүсгүйг хүндэлж байгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр зам тавьж өгөөрэи
Хөөр баярын дээдийг тээж яваа болхоороо
Хөл хүндтэй бүсгүй дэндүү хөөрхөн болдог юм
Төөрөгт бүсгүй заяаны жаргалтай зургыг тодотгож
Төрөх дөхсөн эхийн сэвх тодорч байдаг юм
Анхил цагаан цээжний үзэсгэлэн гоог тодотгож
Рашаан бумбан хөхөнд нь уураг зангирч байдаг юм
Хөл хүндтэй бүсгүйг ариухан байлгаарай
Хөнгөн зөөлөн сэтгэлээр аргадаж хайрлаарай

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар