Он жилийн уртад чамаар дутаж гансрахдаа

Олны салхинаас хуримын чинь зарыг сонслоо

Үгүй байлгүй гэсэн амгалан сэтгэлийг үргээж

Үнэнч хайрын орчлонгоос зүсээ чи буруулчихаж.


Итгэж ядсаар явтал хуримын өглөөтэй золгож

Эрийн сайхан цогцолсон чиний сүрэнд дарагдлаа

Ичимхий бүрэг зангаар бэргэдийн дунд суухдаа

Эхнэрийн гоо бүрдсэн бүсгүй заяад атаархлаа.


Өөрт чинь хадгалж бусдаас харамлаж цөхсөн

Өнгө цагаахан хайраа бусдад би өгөхгүй ээ.

Өвөл зуны наран доор чамайг үгүйлж гундахдаа

Өөртөө хайртай шувуудын үүрийг засч явъя даа.


Ардын дуу найр хэсээд согтчихож

Агсам морь уяа хэсээд улдчихаж

Айлын залуу сайхан харагдаад би дурлачихаж

Арван долооны хяруут өглөө чамайгаа алдчихаж. Алдчихжээ...

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог