боссон ч суусан ч ээж минь бодогдоод
борооны үүл шиг хөшилдөж өнжлөө
болор тунгалаг нүдний минь нулимс
боломж хайсаар мэлтэлзэж өнжлөө
бодол совин минь сайныг зөгнөөсэй
бороотойд ээж минь даараагүй л байгаасай
анисан ч нээсэн ч ээж минь харагдаад
аадрын үүл шиг хөшилдөж өнжлөө
алаг хоёр нүдний минь нулимс
аяган дотроо мэлтэлзэж өнжлөө
санаа совин минь сайныг зөгнөөсэй
санахдаа ээж минь уйлаагүй л байгаасай
уйлсан ч инээсэн ч ээж минь бодогдоод
унтах нойрондоо зүүдэлж хонолоо
хүүгээ үнсэх гээд тэмүүлэх ээждээ
хүзүүгээ сунган зүтгэсээр хонолоо
зүүд совин минь сайныг зөгнөөсэй
зүтгэсээр ээж минь ядраагүй л байгаасай
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар