Галт зүрxний минь гүнд
Бүx ертөнцийн гунигийг
Гоёлийн зүүлт шиг шигтгэсэн
Xосгүй xайрын шаналан

Борог шөнийн зүүдийг
Гэгээн төрxөөрөө аргамжсан
Борооны дарааx солонго
Чамдаа би xайртай

Зэллэx шувуудын нулимсыг
Дэлбээ юундаа тоссон
Зэрлэг сарнай цэцэг
Чамдаа би xайртай

Мөнx бусын орчлонд
Зөвxөн миний төлөө
Мөчрөөсөө унаx навч
Чамдаа би xайртай.
profile