Баяртай гэж би чамд хэлээд эргэсэн ч
Бурхан минь намайг зогсоогооч гэж

Битүүхэн шивнэж байсан юм
Бардам зан хайрыг минь дийлж урагш алхах үед
Битгий яваач гэж хэлэх ёстой байсан юм чи
Бараан үүл хүртэл бороогоор надад саад хийж байхад
Бодлогогүй хэлсэн үгэнд чинь гомдсон миний зүрх
Булгилан догдолж чичирч байсан юм,,,,
profile