Урсаад л .. урсаад л…..урсаад л …
Ус урсана .
Урсгалийг үл тогтоож дийлнэ
Нас урсана.
Намайг хүсээгүй байхад нэмэгдэнэ
Амьдрал урсана.
Алдаа оноог минь аваад л одно.
Цаг хугацаа урсана
Чамайг юу ч үл тогтоож дийлнэ..
Энэ орчлонд урсахгүй үлдэх нэгээхэн зүйл үгүй             
           







                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог