Аялах дуу минь гунигтай байна
Асгарах нулимс минь хүйтэн байна
Таазан дээрх одод минь ч инээхгүй
Тамхины үнэр л өрөөгөөр дүүрэн байна
Дөрвөн хана өнчин сэтгэлтэй нөхөрлөж
Дүнсгэр харанхуй үргэлж дээрээс нөмөрч
Өдөр хоногууд нэг л давтамжаар өнгөрсөөр
Өөрийгөөн би олохоо байх нь ээ
Хаашаа л харна хазгай хэлтэн хэлгий яриатан
Хажууд нь би ондоо үндэстэн бас л хазгай хэлтэн
. . . . . . . . . . ?