Дээлийн энгэр задгайлсан нутгийн сайхан ах
Дэрсэн толгой сүүдэртэх үдшийн бүрийгээр уяан дээр буудагсан.
Сумын төв, сунгааны газар, эрэлийн хол энэ тэрээс харьж яваа нь тэрээ
Сугалдаргалсан дээлээ ханцуйлж өмсөөд, суман ташуураа хатавчинд орхиод л
Хоолойгоо зөөлхөн засаад хэн нэгэнд чимээ өгөх мэт ороод л ирдэгсэн
   Нумалсан хөмсөгтэй дулаахан бор нүд , тэнэгэр магнай
   Нуруулаг ханхар өргөн цээж, жигдсэн яралзах цагаан шүд
   Зөөлхөн дуугаар элдвийг хуучлаад хаяахан нэг дотно инээмсэглэхэд
   Зөвхөн надад л харагддаг гэмээр уруулынх нь хажуудах бяцхан хонхорхой
Эмээ маань түүнийг ороод ирэхэд хүүхэд шиг л хөөрч
Энгийн нэгэнд гаргадаггүй нэрмэлийн охьноосоо өг гэж тушаана
Зүгээрээ буурай минь хүү нь амсахад л болно, гээд зөөлөн инээмсэглэнэ
Харин айрагнаасаа  нэг хийчихээ гээд хулаа надад өгдөгсөн
    Холын холд хоцорсон багын минь дурсамж сэтгэлд ургах нь
    Холбоо цэнхэр нуурандаа очоогуй удсаных юм болов уу даа
    Xүний дээд нутгийн сайхан ах минь намуухан инээсээр л
   Хүйн холбоот нутагтаа бууж мордоод л суугаа даа..
  
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог