Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй 
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий 
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй 
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий  
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог