Эртэй чадалтайдаа би
Энэ хорвоод
Энэ єдєр тєрєєгvй
Тєрсєн єдєр нь миний єдєр бус
Тєрvvлж єсгєсєн ээжийн минь
Алаг хорвоогийн энэ тавиланд
Арван сар тээж
Хоног тоолон хєвєрсєн
Хорвоогийн их мєчлєгт
Хорвоод намайг тєрvvлсэн
Миний л ээжийн минь
Євдєж шаналахыг давж
Yрээ vзсэн ээжийн минь єдєр


Энэ єдєр
Ээжийн минь єдєр
Хэвлийд олдсон тэр л vеэс
Хэврэг нэгэн vрээ
Хэвтэж босохдоо цэнэн
Улирал дамнуулан
Удаан тээж
Уулс дамнасан их нvvдэлд агсагдан
Амилж буцахын заяанд
Алаг vрээ vзэж баяссан
Ижий минь л
Эх хvн болсон єдєр

Энэ єдєр
Ээжийн минь єдєр
Єнгєтийн энэ тавиланд
Єєртєє олдсон vрээ
Цагаан хэл амнаас нуун
Хар хэл амнаас халхалж
Цастай євлєєр дааран
Нартай зунаар халууцан байж
Олон хоног тээсний эцэст
Орчлонд намайг тєрvvлэхийн тулд
Амьдралын ирэх буцахын дэнсэнд
Аминаасаа амь хуваасан
Ээжийн минь л
Эх хvн болсон єдєр
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог