үгийн цагаан билгээр
үйлсийг минь тэгшилдэг эмээ минь
үлгэр сургаал хэлэх
үр болоод ачтай
үүлэн гүйдэлтэй хорвоод
үнэнээр амьдрасан мөртөи
                  
                  намрын нар шиг налайсан
                   намбалаг буурал эмээ минь
                   нас буян аргадах
                   хүү болоод охинтой
                   нарны гүйдэлтэй хорвоод
                   насыг элээсэн нутагтай
өтлөх тусмаа нялхарч
өхөөрдөмөөр аашлах эмээ минь
өндөр насыг наслахдаа
өргөж асрах үртэй
өдрийн гүйдэлтэй хорвоод
өнжиж амьдрасан түүхтэй
                 сарны мөнгөн утсаар
                 санчигаа чимсэн эмээ минь
                 салгуу холын газраас
                  санаж бэтгэрэх зээтэй
                  салхин гүйдэлтэй хорвоод
                  саатаж амьдрасан гэрчтэй
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар