Бичлэгийн тоо 5,522

Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

 

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.06.13 12:27:11 (*.222.101.180)
lollipop976
profile
yaay laitai shvv vnen sak GvrBazar neere bas l aguu hvn shvv
Хариу
2009.06.14 13:29:11 (*.159.5.54)
chonsaa
profile
emoticon
Хариу
2009.06.14 18:23:22 (*.158.68.50)
emuge
profile

Mongolia Pictures, Images and Photos
Дугаар
Гарчиг
Нэр
5522 Darkhanii (Bundiin tamga) hamtlagiin oguulleguud 1 8
,mgl
2010-04-08 79955
5521 naiziin tuhai shvleg 1
김아연
2009-12-10 68724
5520 ***hairiin shuleg** 4
erhiin balai
2009-07-29 68613
5519 Мэссэжээр илгээх хайрын шүлэг..4 мөрт 1 3
Маралгоо
2009-03-19 67252
5518 Ерөөл (ийм нэг шүлэг баихын) 4 file
나이키
2009-04-23 54969
5517 Hairiin tuhai heden mur shuleg 4 2
Маралгоо
2009-03-28 53466
5516 Г.Номин : Хайрлахдаан би 2 file
Happy_3
2009-04-22 49541
5515 МОНГОЛ ШҮЛЭГ 3 3 file
나이키
2008-09-01 48973
5514 shuleg file
temuuhen
2011-11-21 47531
5513 american iin shuleg k file
jonon_999
2009-06-15 44165
5512 Za neg huurhun 4 murt shulegnuud oruullaa 3
Маралгоо
2009-03-28 43038
5511 Бүсгүй хүн - 4 мөртүүд 1
chups
2009-03-25 38742
5510 Ber guih guilgiin ug,erool tavij ugch tuslaach 1 2
Gerelt Ireedui
2010-08-20 37610
5509 shvleg 1
lubsan
2008-07-03 36445
5508 Хvний сайхан жаргал юмдаг file
Shayne Ward
2011-03-21 34980
5507 eejiin mini hair 2
amina miss
2009-07-10 32426
5506 " Монгол Цустай Хүн Бүхэн Заавал Сонс " - / Маш Гоё Шүлэг/ 23
Маралгоо
2010-07-05 31205
5505 Tenger shig bai 4
anuush
2009-04-25 28587
5504 Yruu nairgiin bulangiin naiz nartaa zoruilaw 4
sky_mn
2009-04-04 24734
5503 Hairtai shuu, chamdaa 4
sky_mn
2009-02-27 24181
5502 ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ? 2 file
AUTOCAR
2008-08-25 24162
5501 hi hvmvvsee egchiin tuhai goyo shvleg bnuu
my dear
2011-07-31 23569
5500 Р. Чойном : Нүцгэн биеийг алдаршуулъя 2 file
Happy_3
2008-08-31 23197
5499 Залуу насны тэнгэрлиг хайрыг хүсэхүй 1 file
나이키
2008-10-05 22965
5498 70,80,90 ээд ОНЫ УЛААНБААТАРЫН АТАМАНУУД,,,,,,,БУСАД СОНИРХОЛТОЙ НОМНУУД
oyuka888
2012-04-08 22670
5497 ZUGER L HEDEN SHULEG 3
erhiin.balai
2010-10-09 22437
5496 Hairin shvleg 1
zoro 1
2009-12-22 22051
5495 ТЭХИЙН ЗОГСООЛ 6
MUZZ
2009-04-09 20880
5494 Ohin uree hairla 3
sanandaa
2008-11-30 20701
5493 hairiin 4 murt 1
maralmaa&MARALMAA
2010-02-15 18531
5492 О.Дашбалбар Залуус, дүү нартаа хүргэх шүлэг 2
Маралгоо
2009-04-03 18131
5491 Хайрын мөртүүд 1
mgldevochka
2009-12-20 17555
5490 Д.Сосорбарам - Миний шүтээн 1
Itgelxvv
2009-04-22 17446
"Би Монголоороо гоёдог" Ш.Гүрбазар 3
Маралгоо
2009-06-12 17086
5488 Hurdan burtguuleerei avyaslag zaluuchuudaaa file
Levi`s
2009-11-10 16998
5487 4мөрт 5 file
나이키
2008-12-29 16723
5486 Dulam hugshin 2
sky_mn
2010-10-05 16545
5485 AAV HUU 2 (hairiin surgamjit uguulleg) 1
Маралгоо
2009-10-13 16461
5484 Zuir tsetsen ugs.......... 5
namynaa
2009-03-17 16230
5483 Mongol bvsgvichvvddee 5
zoro 1
2009-09-16 16129
5482 r.choinom shulgiin tuhai shuleg 1
battulga
2007-01-18 16063
5481 mongol hel
baajii_lv
2009-02-18 15446
5480 Чамайг мартъя 4
Маралгоо
2010-05-13 15299
5479 төрсөн өдөр 7
bayarmaa_korea
2009-12-19 15267
5478 Охиндоо бичсэн шүлэг
Happy_3
2010-06-10 15149
배너신청
자생병원

배너신청