Амьдрал хөөж явна би
Атга дүүргэх задгай мөнгөний тулд биш
Атга дүүрэн алт, мөнгөний төлөө
Амьдрал хөөж явна би

Амьдрал хөөж явна би
Аминаас илүү алтны төлөө биш
Алтнаас ч илүү амьдархын тулд
Амьдрал хөөж явна би

Амьдрал хөөж явна би
Амь аргацааж амьдрахы тулд биш
Амьдралын сайхныг амтлахын төлөө
Амьдрал хөөж явна би

Амьдрал хөөж явна би
Алаг үр минь алс хол ч сэтгэлд минь ойрхон
Аав минь тэнгэрт ч амьдралд минь ойрхон
Амьдралаа би бодож байна

Амьдралаа би зохиож байна
Авсан минь их болж ээ, үнэхээр их болж
Арай л төлж эхлэх болоогүй шүү, үнэн дээ
Амьдралаа би бодож байна

Амьдралаа би зохиож байна
Амьдралын он жил нэмэгдэх тусам
Анд нөхдийн тоо хасагдах нь, шаналам
Амьдралдаа хөөгдөж явна би

Амьдралдаа хөөгдөж явна би
Аав нь гэдэг хөтөч
Ач зээдээ хөтлөгдөгч
Амьдрал хөөж байна би
Амьдрал хөөж байна намайг,  удахгүй

ASTANA

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn