Хөдөөнөөс хүн ирэх гэдэг
Хот ороод ирсэн хүн гэдэг
Сансарт ниссэнтэй бараг энэ тэнцүү

Ийм нэгэн цаг үед амьдарч үзлээ
Ингэлээ гээд муудаагүй ч сайн юм байгаагүй
Ардчилалгүй л цаг гэдэг юм байна тэр үеийг

Цаг хугацаа солигдон өөрчлөгдөж
Цагтаа зүүдэнд ч ороогүй улс, оронд
Шүлсээ хаяж, нусаа нийж, нулимсаа арчих юм

Бүх зүйлс хоёр талтай байдаг биш юм аа
Бүр олон талтай байж болдог юм байна, мэдэрлээ
Бээжинд ирхэд гэртээ ирсэн юм шиг санагдах юм

Удам судар цэвэр монгол, халх л юм даа
Учраа олохгүй цаг ч юм уу даа
*Анхны алт*гээд мартахгүй ээ, залуус

Сөүл,Бээжин, Москва, Астана,Бишкик,Ташкент, Душинбе
Гадаад гэж бодогдохгүй юм.
Гэртээ, эх орондоо ирхээр л гадаад гэдгийг мэдэх

Сонин цаг үе юм байна даа, манай сумынхаан
Сайхан байна шүү Ази, Монгол, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг,13-р хороолол
Италид газар хөдөлж өрөвдөх юм даа,даарч байгаа даа тэнд хүүхэд

Одоохондоо би тивээр нь боддог болсон байна, Ази
Олон өөр хүнд тэр ч хамаагүй болсон байна, Дэлхий
Манай суманд мөнгө гээд үзээрэй, НҮБ-н хурал дээр

 АСТАНА  kaлacы 08/04/2009

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn