Цав цагаан бороо
Оруулсанa bataka


Би гурван хоног ертөнцийг мартаж унтлаа. Нойронд минь цав цагаан бороо ороод л байх юм. Би хэний төлөө амьдарч байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө юү? Хүний төлөө юү? Бүтээхийн төлөө юү? Мөхөөхийн төлөө юү? Аль алиных нь төлөө юү?

 
Би урт удаан амьдармаар байна. Хөгжмийн гайхамшиг, шүлгийн гайхамшиг, ерөөсөө ертөнцийн гайхамшиг, энэ бүгдийг би урт удаан жил таашаамаар байна.

 
Энэ цагаан бороо намайг юунд тойрч шиврэнэ вэ? Морьдын төвөргөөн, өвсний сэрчигнээ, шувуудын жиргээ бүхэн орчлонгийн төгс үнэн байдаг. Энэ цагаан бороо ч орчлонгийн шивнээ юу?

 
Тэгээд яагаад заавал зүүдэнд минь л цагаан бороо ороод байгаа юм бэ? Тэгээд яагаад миний сэтгэл өвдөөд байна вэ? Ийм урт замд би зогсохийг хүсэхгүй байна.

 
Гучин гурван жил би адуу шиг зүтгэж амьдарсан. Гучин гурван жил би лам мэт тэвчсэн. Ахиад би гучин гурван жилийг хүсч байна. Ахиад би гучин гурван жил цагаан бороо мэт шиврэхийг хүсч байна.
 
Би үхэхгүй, би төгсөхгүй. Миний жаргалыг ч, зовлонг ч хүмүүс ойлгохгүй. Зөвхөн зөөлөн цагаан бороог харсан хүн л намайг дурсана.

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...