Оруулсан bataka

Нүдэнд багтаж ядах
Нүдэн нуур
Шувуугаа нисэхэд
Нуур цочин
Домог гиншинэ

Нэгэн бүсгүй
Нуурын толионд
Өөрийгөө харан
Дуу алдахад
Шувууд үргэнэ
Манан . . .
Тэр бодлынхоо
Манан буусан
Нуурын мандлаас
Төөрч явсан
Хайраа олж
Их хайраа
Нууранд унагахад
Долгисын аясаар
Амраг эвдэрнэ
Намар орой
Аргаа барсан бүсгүй
Ангиртай нуурнаас
Амрагаа харамлаж
Ус руу үсрэхэд
Тэр тэнгэрт живж
Нүдэн нуур цалгиж
Нулимс нь тэнгэрт дусав


profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...