Эр хүнийг бүү гомдоо

 

Тэртээх он жилүүдийн дурдатгал

Сэргэлээ, сэтгэл сэртхийлээ

Тээр нэгэн жил би

Эр хүнийг голд нь ортол гомдоосноо

Эрх биш одоо нэг саналаа

Залуу ч байж, тэнэг ч байж,

Бардам ч байж, гэнэн ч байж

Зөрүүд ч байж, сэхүүн ч байж

 

Над дурласан сайхан хөвгүүний

Нандин сэтгэлийг үгүйсгэж

Наадам зугаагаа гаргаж

Эцэст нь тоглоод хаяснаа

Эргэж нэг дурслаа

Эрийг бүү бас

Далайг бүү янд

Яасан үнэн үг вэ

Эр хүний нулимсыг үзсэн

Эмэгтэй хүн жаргадаггүй

Ямар аймаар юм бэ

Яг л амьдрал харууллаа

 

Нэгэнтээ эр хүний нулимсыг үзэж

Нэгэнтээ эр хүнийг дорд үзэж

Нэгэнтээ эр хүнийг бассан болохоор

Ниргэсэн хойно нь хашгираад ч нэмэргүй

Гол өөд нэг юм өгсөөд л

Гарцаагүй мэлмэрүүлэх нь...

 

Ийм нэгэн дурсамж

Элэг зүрхийг минь

Эмгэн болтол минь

Эмтлэх юм гэж үү

 

Хүнтэй суулаа, бодсоор

Хүүтэй боллоо бодсоор

Хүүг минь хэн нэгэн

Ингэж гомдоовол яана

Охинтой боллоо бодсоор

Охиныг минь хэн нэгэн

Адилхан гомдоовол яана

Ханиасаа саллаа бодсоор

Хүн гомдоосных байх бодсоор

Хэзээ нэгэн цагт уулзаж

Уучлал гуйна гэж бодсоор

 

Найзуудтайгаа уулзлаа, сураглалаа

Утсыг нь олоод өгөөрэй

Гэрийг нь заагаад өгөөрэй

Хаана явааг нь хэлээрэй

 

Уулзлаа, учирлаа, уйллаа

Уучлал гуйлаа, саллаа

 

Зуны үдийн наран хурцаар ээх шиг

Зүрхнээс хүнд ачаа аваад хаячих шиг

Зулзган хус найгах шиг

Дотор цэлмэж сэтгэл сэргэлээ

Ёох санаа амарлаа

 

Хүүхнүүд минь, охид минь

Хүний үрийг бүү гомдоо

Харагдах дүр нь ямар ч байж болно

Харин цаана нь эр хүн байдаг юм

Хүнийг хайрлах нинжин сэтгэлтэй шүү тэд

 

Эр хүн гэдэг чинь тэнгэрлэг юм

Итгэл сэтгэлээ нэгэнт өгсөн бол

Эцсийг нь хүртэл явдаг юм тэд

Голыг нь бүү гонсойлгоорой

Болгоомжгүй хэлсэн хэдэн үгнээс болж

Бүх насаараа шаналдаг юм шүү

 

Хүүхэн чамд эр хүн чин сэтгэлээсээ

Хүсэл сэтгэлээ илчилбэл

Талархаж хүлээж аваарай

Таарсан хариуг нь өгнө үү

Тоглоом зугаа биш гэдгийг санаарай

 

Эх хүний нандин хайраар

Эгнэгт тэднийг хайрлавал зохилтой

 

Гэтэл бас болоогүй

Эр хүний хүслэн болсон

Шаналгаат өдрүүд өнгөрсөөр

Цагаан морьтой хан хүү

Цав цагаан дээлтэй

Чацархаг бас бадриун

Нүүрэндээ инээмсэглэлтэй

Нүдэндээ цогтой хархүүг мөрөөдсөөр...

 

Хүний хүсэл хязгааргүй

Нэг нь биелэвч дахиад нэг...

Үйлийн үрийн хэлхээс дуусахгүй нь ээ...

 

                       2009.04.03

                              УБ хот