Манай ангийн тэр...д

Дөч гарсан эрчүүд л гэнэ

Дөрөө даах аттай дүйцнэ гэнэ

Дөрвийн А, Б, В, Г ангийнхан л гэнэ

Дөч гарсан хүүхнүүд л гэнэ

Дөрөвдүгээр ангийн эхнэрүүд гэнэ

Дөнгөж өчигдөр бүгдээрээ

Амьсгаа авах завгүй байв шүү

Одоо бүгдээрээ тохь суужээ

Олон бэр хүргэнтэй нь ч байна

Олон ач зээтэй нь ч байна

Санчигных нь үс бууралтавч

Санаа сэтгэл нь залуугаараа

Сайн нөхөд минь байна

Сайн, саарыг тунгаах

Саруул ухаанаараа бишрүүлнэ

Саад бэрхшээлийг туулах

Сэргэг чанараараа гайхуулна

Тохьтой томоотой болсон ч

Хошигнох нь хэвээрээ

Багын явдлаа ярьж

Баахан хөхрөлдөнө

Хүүхнүүд нь нэг дороо

Хөвгүүд нь жаахан зайтай

Тус тусын сэдвээр

Түүх сөхнө, дурсана

Хүний амьдралын

Зовлон жаргалыг

Хүүрнэнхэн хөөрөлдөнө

 

Ангийн олон дотроос

Онцолж нэгнийг дурсмаар байна

Жаахан шар хөвгүүн

Жавхалзсан хөдөлгөөнтэй

Сэргэлэн төрх нь

Сэтгэлд дотно бууж байна

Юу нь тийм онцгой байсныг

Яагаад тийм сайхан харагдсаныг

Бодож нэг үзье

Алиа хонгор зан, аливаад авхаалжтай байдал

За тэгээд цэлмэг ухаан

Хамгийн гол нь

Сэтгэл татах увидас ч юм уу

Ангийн олныг дагуулах

Агуу хүн байсан байна

Охидыг уяруулан татах

Онцгой чанар шингэсэн байж

 

Энэ насандаа ханилах

Ерөөл тавилан заяасангүйд

Ердөө ч би харамсахгүй

Дараа төрөлдөө харин

Заавал учиръяа хоёулаа

 

                     2009.4.02

                           УБ хот