Хань минь намайг хардаач

Харцаараа ч болов зэмлээч

Хайртай бол хартай гэдэг үнэн бол

Хардаж наддаа амтат зовлон бэлэглэ

 

Нэг удаа боловч сэрхийгээч чи минь

Намайгаа нэг сайн “айлга”

Нүдээрээ шилбүүрдэж

Үгээрээ харамла

 

Намайг хүн гуйдаг гэдэгт бүү итгээрэй

Нэмж хачирласан юм шүү

Дурлалын дарсыг амталъяа хамтдаа

Дундуур сэтгэлээ хайраар дүүргэе

 


2009.04.01            
УБ хот